"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2024-10-22T16:43:21+08:00

    Сэтгэлийн шарх гэдэг. Латин хэлнээс 17-р зуунаас Европын орнуудын эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн «траума» (trauma) буюу "гэмтэл" гэх үгийг бид сүүлийн үед "сэтгэлийн шарх" гэдэг утгаар нь хэрэглэх болсон. Ер нь дэлхий нийтэд энэ нэрний утга шилжиж зөвхөн "сэтгэлийн шарх" гэсэн утгатай болжээ. Анх Францын сэтгэл зүйч, эмгэг судлаач Жан Шарко "траума" гэдэг үгийг өөрийн судалгааны ажилдаа ашиглах болсон. Тэрээр тухайлбал эмэгтэйчүүдийн "истери" (хий өвчин) нь тархины мэдрэлийн эсийн гэмтлээс үүдэлтэй мотонейроны үйл ажиллагааны доголдол, өөрөөр хэлбэл "органик өвчин" гэдэг. Ховор тохиолдолд энэ өвчин хүнд хүчир ажил хийдэг эрэгтэйчүүд болон цэргүүдээс илэрдэг гэжээ.

    19-р зууныг хүртэл мэдрэлийн бүх өвчинг "истери" гэдэг байгаад дараа нь "сэтгэл зүйн эмгэг" болж өөрчлөгдсөн. Учир нь "истери" гэж угтаа "умай" гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн эмгэгийг зөвхөн эмэгтэйчүүдийн өвчин гэж эртний грекчүүд үздэг байж. Харин сүүлд Германы эмч Зигмунд Фройд сэтгэл зүйн эмгэг нь цочрол, дарамтаас үүсдэг гэдгийг туршилтаар баталсан (мэдрэмтгий, аливаа зүйлтэй эвлэрэхийг хүсдэггүй байдал нь эмгэгийн суурь шалтгаан болдог гэсэн) бол Английн сэтгэл судлаач Гордон Тернбулл "сэтгэл зүйн цочролын дараах эмгэг"-ийн (PTSD - post-traumatic stress disorder) талаар дэлгэрэнгүй өгүүлсэн «Траума» гэдэг номоо бичдэг. Тэд хэлэхдээ, хүний тархины мэдрэлийн систем нь орчны аюултай нөхцөл байдлын эсрэг хариу үйлдэл үзүүлэхдээ хэтрүүлж (биед хэт их стрессийн гормон буюу кортизол ялгаруулснаар) улмаар өөрийгөө (мэдрэлийн системээ) гэмтээдэг аж.

    Эдгэрэхийн тухайд Зигмунд Фройдын гол санаа нь тухайн сэтгэлийн шархыг үүсгэж буй тэдгээр далд ухамсарт нь хадгалагдаж буй бодлуудаа ил ухамсар руугаа шилжүүлэн авч тэдгээрийн учир шалтгааныг ойлгох, эвлэрэх, тэдэнтэйгээ ажиллах шаардлагатай гэсэн байна.

    • 0
    2024-10-22T17:25:05+08:00

    Хүн болгон их бага хэмжээгээр трауматай явдаг. Өөрийн амьдралд хэт өндөр ач холбогдол өгвөл стресс нэмэгдэнэ. Насанд хүрээд бид амьдралын симуляцид ордог. Энэ симуляци нь хүүхэд ахуй цагаас нь өөр хэн нэгнийг бүтээдэг. Хүн угаасаа байгалийн амьтан учраас үр дүнд нь хүн өөрөө өөртэйгээ зөрчилдөж эхэлнэ. Нэгнийх нь зөв мэт боловч буруу, нөгөөгийнх нь буруу мэт боловч зөв - хариулт нь хэзээ ч олдохгүй. Яагаад гэвэл энэ маргаанд зөв хариулт гэж байхгүй. Аль аль нь зүгээр тэр.

Хариулт үлдээх