"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2024-05-13T20:15:49+08:00

    Техно (грек. τέχνη)- техник, технологи. Крат (грек. κράτος)  - хүч чадал, төрийн эрх мэдэл, удирдлага. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаанч, техник сэтгэлгээтэй хүмүүсээр байгууллагыг удирдуулах, жишээ нь инженер, эмч, багшаар гэх мэт.

    Анхны философийн санаа нь «амьдралыг мэдлэг хөнгөвчилнө» тэгээд «нийгмийг мэдлэг дагуулна»гэх үзэл (Платон). Үүн дээр үндэслэн нийгмийн сайн сайхан, тусын тулд шийдвэр гаргах түвшинд тухайн салбартаа үнэлэгдсэн технологийн мэргэжилтнүүдийг ажиллуулах нь зүйтэй, тэгснээр үр ашиг нэмэгдэж тавьсан зорилгодоо саадгүй хүрнэ гэдэг итгэл үнэмшил дээр суурилсан иргэн, засаглалын хэлбэр эсвэл нийгмийн бүтцийг технократ гэнэ. Манайхаар бол Боловсрол, шинжлэх ухааны яамыг багш, профессор, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг хүнсний технологич эсвэл химич, биологич, агрономич, Сангийн яамыг математикч, санхүүч, нягтлан бодогч удирдах ёстой гэдэг ч юмуу.

Хариулт үлдээх