"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-10-27T17:04:07+08:00

    Ганцаардах, уйтгарлах, гуниглах гурав тус бүр өөр утгатай. Ганцаардах бол илүү хүчтэй мэдрэмж. Хэн ч чиний талд орохгүй, чамайг гэхгүй, хүмүүс чамд дургүй, чи нэр хүндгүй гэсэн үг. Уйтгарлах бол хэд хоног ажилгүй ганцаараа гэртээ хонохтой л адилхан зүйл. Гуниглах бол бүр уран зохиол, философи, яруу найргийн шинж чанартай. Хэрэв та өөрөө зан авирын асуудалтай биш бол дээрх бүгд шийдэх боломжтой зүйлс. Тийм болохоор би ганцаардмал биш. Та ч тийм биш гэж найдаж байна.

Хариулт үлдээх