Тахианы мах байнга идвэл гомо болох уу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Тийм ойлголт байдаг. Гэхдээ тийм биш. Тахиануудыг таргалуулахын тулд эм даавар тарьдаг байсан нь үнэн боловч бүр 1960-аад оны эхээс больсон. Анх Канад, Америк, Австрали зэрэг тахианы аж ахуйгаар тэргүүлэгч улс орнууд манлайлан хориг тавин хуульчилсан аж. Гэвч тэрхүү аргыг хэрэглэхээ болиод 50-иад жил өнгөрсөн байхад одоо ч хүмүүс хардлага тээсэн хэвээр.
Дэлхийн зах зээлийг эзэлсэн фермүүд дэх тахиануудын биеийн хэмжээ (жин) 30 гаран жилийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгдсэнд хүмүүс бас гайхдаг. Энэ нь тахианы (махны) шинэ үүлдэр бий болгон хөгжүүлсэнтэй холбоотой. Мэдээж шинэ үүлдрийн мал, нохой гарган авахад ямар арга хэрэглэдэг тийм л аргаар.
Ер нь бол тахианы маханд агуулдаг гэх эстроген нь (эм даавар (гормон)) бараг бүх хүнсний ногоо болон бусад маханд бага хэмжээгээр байдаг (хүний физиологид өөрчлөлт оруулахаар хэмжээ биш). Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйс X-хромосомтой учир өөртөө эстроген ялгаруулна. Харин эрэгтэй хүн Y хромосомтой тул эстрогеноос гадна тестостерон (эр даавар) ялгаруулдаг. Тестостерон нь эм дааврыг дарангуйлж хэмжээг нь хяналтандаа байлгадаг. Хэрэв эм даавар байх ёстой хэмжээнээс нэмэгдвэл устгадаг. Тийм болохоор хоол хүнсээр дамжуулан авсан эстроген нь эрэгтэй хүний биед үзүүлэх нөлөө өчүүхэн бага.
Трансжендерүүд эр даавар буюу тестостероны ялгаруулалтыг зогсоох үйлчилгээтэй эм, тариа хэрэглэдэг. Хэрэв тэд зөвхөн эстроген хэрэглэвэл эмэгтэйлэг шинжийг олж авч чадахгүй юм.
Тестостерон нь эрэгтэйчүүдэд маш хэрэгтэй даавар. Харамсалтай нь эрэгтэйчүүдийн тестостероны хэмжээ 30 наснаас эхлэн аажмаар буурдаг. Хэрэв тестостероны хэмжээ багассанаар тэр хүн эмэгтэйлэг болохгүй, харин зүгээр ааш зан өөрчлөгдөж уйланхай, гоморхуу эсвэл ааш муутай, хэрүүлч болдог байна.
Эрэгтэйчүүд тестостероныхоо хэмжээгээ өсгөх боломжтой. Нэг арга нь эмийн сангуудаас тестостреныг дэмжигч эм, бэлдмэл авч хэрэглэж болно. Нөгөө арга бол эрчүүдэд зориулсан элдэв дасгал хөдөлгөөнүүд бий. Спортоор хичээллэх боломжгүй бол зүгээр түлээ хагалж болно. Түлээ хагалах хөдөлгөөн эр дааврын ялгаруулалтыг түргэсгэх сайн арга. Хагалах түлээ байхгүй бол лантуугаар ямар нэгэн юм нүдэх (эсвэл газарт гадас шаах), алцайж зогсоод бүдүүн олс хоёр гартаа бариад дээш доош савлаж шидэх (барилдах гэж буй мэт хөдөлгөөн). Бас наранд биеэ шарах, сайн унтаж амрах, нүүрс ус, өөх тос, уураг хэрэглэх.