"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-10-10T22:54:28+08:00

    Киноны гол үйл явдал өрнөж найруулагч нь дүрүүдийн сэтгэл хөдлөлийг үзэгчдэд харуулахыг зорьдог юм. Тэр үед жүжигчид бүх зүйлээ гаргах ёстой атал нэг л ач холбогдол өгөхгүй байх шиг. Эсвэл нэг л хүсэхгүй байх шиг. Эсрэгээрээ жүжигчин сайн байгаад байдаг, харин продюсер нь хөлдүү толгой. Үзэгчид тухайн дүрийн харцанд нь хамаг анхаарлаа төвлөрүүлчихсэн , бодлыг нь уншчих санаатай. Гэтэл харцанд нь юу ч байхгүй.

    Эсвэл жүжигчин, продюсер хоёр маш гоё ойлголцоод ажиллаж байтал зураглаач нь шал буруу өнцгөөс маш урлаггүй зураг авдаг. Гэрэлтүүлгийг тэр хүн хариуцах ёстой билүү. Би гайхаад байдаг юм. Кино бол тэр чигээрээ зураглал даа. Бараг зүгээр зураг. Нэг агшныг харуулсан ганц фото зураг олон зүйлийг илэрхийлсэн тийм хүчтэй байх ёстой. Оскарын академийн шагналын төрөлд шилдэг зураглал гэж байдаг. Эсвэл шилдэг зураг.  Гэхдээ энд Оскар хамаагүй л дээ, Монгол кино өөрийн гэсэн онцлогтой байх ёстой биз.

Хариулт үлдээх