"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2021-12-08T18:10:16+08:00

    Социализм бол коммунизмд хүрэх зам. Коммунизмд хүрсэн нэг ч улс байхгүй. Харин социалист болон социалист байсан улс орон гэвэл олон бий. Коммунизмд хүрэх зорилготой намууд нэрэндээ "коммунист" гэдэг үг оруулдаг боловч "социалист" гэдэг үг оруулдаггүй шалтгаан энэ.

    Коммунизм бол их өргөн ойлголт. Анги давхарга байхгүйгээс гадна үндэсний үзэл байхгүй гээд бод. Үндэсний үзэл байхгүй бол улс орон гэж байхгүй. Үндэсний ёс заншил, уламжлал, түүх, соёл гэж байхгүй. Шалтгаан нь коммунист эв хамтын нийгэмлэгт гай тотгор учруулна. Коммунист гэх орнууд нэг үндэстэн гэсэн үг. Болж өгвөл дундаа нэг намтай, нэг удирдагчтай байхаар чармайна. Тийм учраас коммунизм бол хачин жигтэй үзэл юм.

    Нэгэнт социализм нь коммунизмыг туйлын зорилгоо болгон хүлээн зөвшөөрч байгаагаас социализм коммунизм хоёр нэг зоосны хоёр тал, эсвэл бүр нэг цул зүйл юм.

Хариулт үлдээх