Скандинавын орнууд социалист уу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Швед, Дани, Норвегийн худалдаа, хөнгөн болон хүнд үйлдвэрүүд 19-р зууны дунд үеэс эрчимтэй хөгжиж эхэлсэн байдаг. 50 жил өнгөрөхөд Скандинавын орнууд нэгэнт аж үйлдвэржсэн орон болж дэлхийн зах зээл дээр чухал тоглогч нар болсон байдаг. Цөөхөн амтай тэдгээр орнууд гол анхаарлаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлд төвлөрүүлж экспортлогч орон болох зорилт тавьж байжээ. Тухайн үед Швед нь голцуу Их Британий руу шонгийн болон төмөр замын дэр мод гаргадаг байсан ба дэлхийд томоохон ханган нийлүүлэгчээр тооцогддог байв. Дани болохоор экспортынх нь 2/3-ыг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд, жишээлбэл цөцгийн тос, мах, сүү эзэлдэг байсан бөгөөд үүнийг нөлөөгөөр боловсруулах үйлдвэрүүд болон зам тээвэр хөгжиж эхэлсэн байна.
Ингээд компаниуд өндөр үнэтэй ажиллах хүчээс таталзан ашигтай ажиллахын тулд, өөрөөр хэлбэл бага зардлаар илүү их бүтээгдэхүүн гаргахын тулд үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг дотооддоо зохион бүтээж үйлдвэрлэх шаардлагатай болсны нөлөөгөөр шинжлэх ухаан, технологи хөгжиж эхэлсэн ба үүнд Скандинавын хөрөнгөтнүүдийн оролцоо үүрэг их байсан гэж үздэг байна. Жишээ нь ургац хураах механизм, бордоо, саалийн хэрэгсэл, уурхайд ашигладаг тэсрэх бодис, ган бөмбөлөг гэх мэт. Мөн нүүрс ховордсноос бага оврын генератор усан цахилгаан станцууд байгуулагдаж байсан ба эргэлтийг эрчим хүч болгон хувиргах арга Скандинавт анх үүссэн гэж хэлж болно. Улс даяар өрнөсөн үйлдвэржилтээс шалтгаалан хуурай болон усан замын тээвэр хурдтай хөгжжээ. Үүний сацуу санхүүгийн компаниуд ихээр байгуулагдаж хувьцаа гаргаж хөрөнгө төвлөрүүлснээр томоохон группүүд байгуулагдаж байв. Мөн тогтвортой хөгжлийнх бас нэг шалтгаан цэрэг армийн зардал ихтэй үрэлгэн байдлаас зайлсхийхийн тулд ялангуяа Швед дайны цагт төвийг сахих бодлого барьж байв. Харин Дани хилийн чанадад газар нутаг эзэмшиж байснаас шалтгаалан их бага хэмжээгээр тулалдаанд орж байв.
Эдийн засгийн хөгжилд нь эерэг нөлөө үзүүлсэн бас нэг зүйл бол хөрөнгөтнүүд буюу баруун жигүүрийн намууд засгийн эрхийг 1840-50-иад онуудад авснаар хэд хэдэн хууль гаргаж засгийн газар нь эдийн засагт оролцох оролцоог багасгах явдал байв. Хаант засаглал болон төрийн эрх мэдэл хөрөнгөтнүүдийн гарт байсан, үр дүнд том үйлдвэрүүд олноор байгуулагдаж дотооддоо төдийгүй Европдоо нэр хүндтэй болж байв. Скандинавын орнууд дэлхийд өрнөж буй улстөрийн гол үйл явдлуудын гадна оршиж байсан ч дэлхийн худалдаа, аж үйлдвэрлэлд томоохон байр суурь эзлэн оролцдог байжээ.
Аж үйлдвэрлэл хөгжихийн хэрээр ажилчин анги хүрээгээ тэлж байв. Үүнийг дагаад Скандинавын гурван улсад социал демократууд хүчирхэгжиж тэдний эгнээнд үйлдвэрчний эвлэл нэгдэв. Энэ нь капиталын эсрэг тэмцлийг хурцатгаж байсан ч нөгөө талаар аж үйлдэр эрчимтэй хөгжиж байсан нь тухайн үед байнга өндөлзөж байсан коммунистууд буюу Марксистуудын үзэл санаа, дэмжлэг сулрахад нөлөөлж байжээ. 20-р зууны эхээр ихэнх улсад социалист хувьсгал, эсвэл социализм руу орох, капиталыг устгах хөдөлгөөн идэвжиж байсан ч олон нийт үнэндээ үүнийг хүсэхгүй байв. 1905 онд Шведийн армитай хил дээр мөргөлдсөнтэй зэрэгцэн Норвегийн социал демократуудын удирдамжаар эхэлсэн залуу ажилчин ангийн хөдөлгөөн засгийн газар болон цэргийн эрх мэдэлтнүүдийг буруутган бослого гаргахаар сүрдүүлж байв. Удалгүй ангийн тэмцэл хурцдаж 1910 онд Марксизмийн үзэл санаа дээд цэгтээ хүрэхэд хөрөнгөтний засаг захиргаа анхныхаа буултыг хийж байжээ. Цалин нэмэх, ажлын цагийг 9-10 цаг болгож багасгах, ажиллах нөхцлийг сайжруулах, тэтгэврийн системийг сайжруулах гэх мэт. Эдгээр буултууд нь социал демократууд доторх баруун жигүүрийн фракцтай тохиролцсоны үндсэн дээр бий болсон шийдвэрүүд байсан ба тэдгээрийн гар хөл үйлдвэрчний эвлэл болон ажилчин ангийн удирдлагад орсон байв. Ингээд Дэлхийн 2-р дайнын үед Норвеги, Дани болон Шведийн социал демократууд өөрсдийн хөрөнгөтөн анги буюу консерватив засгийн газраа дэмжихээ илэрхийлсэн байв. Ингэснээр социал демократууд доторх зүүний фракцууд ангийн тэмцлээ үргэлжлүүлэх шаардлагуудыг дайны нөхцөлд ч тавьж байжээ.
1916-18 онуудад зүүний хөдөлгөөн дахин эрчимжиж бослого хөдөлгөөн тасрахаа больж хувьсгал гарахад ойртсон байв. Ялангуяа Орос болон Германд өрнөж байсан үйл явдлууд нь Скандинавын хөрөнгөтнүүдийг айдаст автуулж "ардчилсан өөрчлөлтийн үе" гэж нэрлэгдсэн зүйл тухайн үед болж байжээ. Өөрөөр хэлбэл засгийн газар иргэний дайн гарахаас болгоомжилж социал демократуудын дээр гарч авсан зүүний талынханд эрх мэдэл өгөх, хамтарч ажиллах, зарим шаардлагуудыг нь биелүүлэх зэрэг дараалсан арга хэмжээнүүдийг шуурхай авч эхэлсэн ажээ. Гэвч дайны хямрал намдсаны дараа буюу 1920-иод оны эхээс хөрөнгөтнүүд өөрчлөлтөөсөө буцаж ажилчин ангид олгосон байсан давуу байдлуудыг нь хүчингүй болгож дараагийн бослого тэмцлийн эхлэлийг тавьсан байна. Гэсэн ч мөн л парлементэд цөөнх байсан социал демократууд капиталистуудад тусалж ажилчин ангийнхны тавьж байсан эдийн засгийн шаардлагуудыг хүлээн авч парламентаар батлуулж аргалан тайвшруулж байжээ.
1929 онд эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал Скандинавын орнуудад ч нөлөөлж жижиг дунд бизнесүүд дампуурч, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж ажилчин ангийнхны эсрэг баталсан хуулиудаас болж нийгэмд бухимдал үүсч жагсаал цуглаан тасрахгүй байлаа. 1931 онд ажилтай, ажилгүй иргэд цагдаа нар болон дотоодын цэрэгтэй мөргөлдсөн үйл явдал болжээ. Үүний хэрээр коммунист намд элсэгчдийн тоо өсөж тэдний нөлөө нэмэгдэж элдэв бослого тэмцлийг удирдан чиглүүлэх болж ухуулга бичиж тараан ЗХУ-ын эхний 5 жилийн төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн жишээг татаж байв. Ингээд нэг бус удаа хөрөнгөтнүүдэд молигодуулсан социал демократууд ажилчин ангийхан болон үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээр хийх замаар эмх замбараагүй байдлыг зогсоон тухайн үеийн социализмийн сэтгэл хөдөлгөсөн уриануудыг чадварлаг хэрэглэж ЗХУ-ын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг амжилт олж байгааг жишээ татан бослого гарган иргэний дайнд хүргэх шахсан өнөөх Марксистууд болон тэднийг дэмжигчдийн сэтгэлийг өөр рүүгээ татах оролдлого хийснээр 1930 оны эхээр Скандинавын 3 улсын парламентын сонгуулиудад социал демократууд анхны ялалтаа байгуулж гаргасан эхний шийдвэр нь монополийн эсрэг хуулиуд байсан ба татварыг нь нэмж жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зээлийн хүүг бууруулах мөн түүнчлэн гадагшаа урсах валютын урсгалыг зогсоох, хамгийн бага хэмжээнд хүргэх зэрэг шийдвэрүүдийг гаргаснаар дотоодын банкуудын үйл ажиллагаа тогтворжих нөхцлийг бүрдүүлжээ. Хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд зарим нэг өндөр торгууль, татвартай хоригуудыг тавьж үйл ажиллагаанд нь хязгаарлалт хийж бүтээгдэхүүнийг нь засгийн газрын удирдамжтайгаар хатуу тогтоосон үнээр худалдаж авах, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийнхэнд туслах компанит ажлуудыг зохион байгуулж Марксистуудын хийхийг шаардаж байсан зарим ажлыг социал демократууд хийж, ингэснээр иргэний дайн, бослого, хувьсгал эсвэл бүр фашизмаас сэргийлж чадсан гэж үздэг ажээ. 1938 онд ЗГ, үйлдвэрчний эвлэл хооронд гэрээ байгуулагдаж ангийн тэмцлийг зогсоох, шударга ёсыг тогтоох, тэгш эрхээр хангахаар тохиролцсон байна.
Норвегид ажилчдын эрхийг хамгаалах байгууллага болон худалдааны танхим хооронд дээрхээс өмнө буюу 1935 онд, харин Данид 1936 онд гэрээ байгуулагдаж байв. Скандинавын орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг улс орондоо их хэмжээгээр татсан байсан болон техник технологи хөгжсөн аж үйлдвэржсэн орон болчихсон байсны дүнд иргэний дайн, хувьсгалаас сэргийлж чаджээ. Харин дэлхийн 2-р дайн эхэлж Дани, Норвеги нь Германд эзлэгдэж харин Швед нь хэдийгээр төвийг сахиж байсан боловч эдийн засгийн хувьд маш их хохирол амсжээ. Норвеги, Данид дахин Марксистууд хүчээ авч, Шведэд ч мөн адил ЗХУ-ын фашизмийг ялсан дүр зураг дээр коммунистууд өндөлзөж байв. Марксистууд ҮЭ-ийн удирдлагыг гартаа авч 1944, 45 оны парламентийн сонгуулиудад нэлээд амжилттай оролцсон нь коммунизмийн аюул хэр ойртсныг харуулж байлаа. Ингээд социал демократ болон хөрөнгөтний намууд хамтарч эхэлсэн ба нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлыг өөрчлөх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авахаар болсны нэг нь төрийн удирдлагын аппаратуудаас коммунистуудтай хуйвалдагчдыг зайлуулах ажлыг Скандинавын 3 улс хэрэгжүүлсэн байна.
Капиталистууд дайны дараа эдийн засгаа сэргээх оролдлого хийж байсан ч амжилт олохгүй байлаа. 1948 онд Европийг сэргээн босгох "Маршалын төлөвлөгөө" гэгчид Норвеги, Швед, Дани нэгдэж Амеркийн нөхцлөөр тусламж хөрөнгө оруулалтыг авч хэрэгжүүлж эхэлжээ. 1945 онд коммунизмийн эсрэг ажиллагаа Данид өрнөж социал демократууд тус ажиллагаанд нэгдсэн бол 1947 онд Норвегид мөн төстэй үйл явдал болж байлаа.1949 онд засгийн эрхийг авсан Дани, Норвегийн Социал демократ нам өөрсдийн улсаа НАТО-д элсүүлэх шийдвэр гаргажээ. Харин Швед төвийг сахих бодлогоосоо ухарсангүй боловч анти-коммунист компанит ажиллагаагаа үргэлжлүүлж НАТО болон Солонгосын үйлдвэрчний эвлэлээс коммунистуудыг зайлуулах ажиллагааг дэмжиж оролцож байжээ. Тухайн үед коммунист хөдөлгөөнүүд засгийн эрхийг авах боломж хомс байснаас гадна коминтерн татан буугдсан нь тэднийг улсынхаа онцлогт тохирсон хөгжлийн стратеги боловсруулах боломжийг нээж өгсөн байна. Скандинавын 3 улсад коммунист намууд үзэл бодлоороо хуваагдаж байлаа.
50-иад оны эхэн үеэс эдийн засаг бага зэрэг сэргэсэн боловч "Скандинавын социализм" гэх онцлогтой цаг үе байжээ. Ажилчин ангийн тэмцэл дахин сэргэж эрх баригч социал демократ намд шахалт үзүүлж нийгмийн чанартай бодлогуудыг өргөжүүлэхийг шаардаж байв. Тухайн үед инфляци өссөн байдалтай, ажилгүйчүүдийн тоо буураагүй, аж үйлдвэрийн бүтээн байгуулалт удаан, 70-аад он гэхэд Дани болон Амеркийн дараа ордог байсан Шведийн хөлөг онгоцны үйлдвэрлэл зогсож нэхмэлийн үйлдвэрүүд нь дампуурсан байв. Гэлээ ч социал демократуудын туршилт гэх хөрөнгөтний нийгмээс татгалзах бодлого хэрэгжсэнгүй. Гэвч ажилчин ангийн тэмцэл, хувьсгалаас хөрөнгөтнүүд айсан хэвээр байлаа. Учир нь залуучуудын дунд радикал социалист үзэл баримтлал газар авсан байлаа. Гэсэн ч хөрөнгөтнүүд буюу консервативчүүд бууж өгсөнгүй. Жишээ нь Шведийн консервативчүүд ҮЭ-ийн шаарлага болох ажилчдын цалинг (цалингийн доод хэмжээг) 11 хувь болгон өсгөхийг 2,3 хувь болгож багасгаснаар эмх замбараагүй байдал үүсэж хөл хорио тогтооход хүрч байв.
80-аад оны дундуур социал демократууд өөрсдөө эдийн засаг дахь төрийн зохицуулалтыг багасгах шийдвэр гаргасан байна. Шалтгаан нь төр засгаас үзүүлж буй нийгмийн халамжийн бодлого нь ямар ч үр дүнгүй байх бөгөөд томоохон монополь компаниудын дансанд ороод алга болж байна гэж байв. Харин жижиг дунд хувийн секторуудыг дэмжих бодлого баримталснаар ажлын байр нэмэгдэнэ гэж үзсэн ажээ. Харин 90-ээд оны эхээр парламентийн сонгуульд социал демократууд ялагдаж эргээд консерваторууд засгийн эрхийг авчээ. Консервативчүүд засгийн эрхийг аваад илүү хатуу бодлого баримталсан боловч социал демократуудын зүгээр айхтар эсэргүүцэлтэй тулгарсангүй.
1994 онд Шведийн ард түмэн саналаа социал демократуудад өгч аврал эрэв. Гэвч нөгөөдүүл нь консервативчүүдийн бодлогыг үргэлжлүүлсээр байжээ. Ажилгүйдлийн тэтгэмж, хүүхдийн мөнгө, байрны хөнгөлөлт зэргийг багасгав. 1996 оноос эрчим хүчний салбарт чөлөөт өрсөлдөөнийг зөвшөөрснөөр тогны үнэ өсөв. Эмнэлэг, цэцэрлэг, асрамжийн газрууд ажмаар хувийн сектор рүү шилжиж төрийн өмчийн газруудын эзлэх хувь хамгийн бага түвшиндээ хүрэв. Төрийн энэхүү шийдэмгий өөрчлөлт нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Гэлээ ч өөрчлөлт шинэчлэлт гэдэг нэрэнд хууртагдсан иргэд зүг чигээ олохгүй будилсан байв. Тэгээд өнөөх уламжлалт баруун нам нь (консерватив) долоон дор гэдгийг ухамсарлаж байсан тул 1998 онд социал демократуудыг дахин сонгосон бөгөөд дараа дараагийн ялалт мөн 2006 он хүртэлж үргэлжилжээ. Швед 2006 оны сонгуулиар социал демократууд түүхэндээ хамгийн бага санал авав. Ингээд барууны нам засгийн эрхийг аваад ажилгүйдлийн тэтгэмж болон нийгмийн даатгалын хувь хэмжээг багасгав. Хямралын эхэн үе буюу 2008-2010 онд ажилгүйчүүдийн эзлэх хувь 12 болов.Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар ажил олгогч нар цомхотголыг чөлөөтэй хийх болов.
Дани арай өөр байлаа. 1982 онд социал демократууд нь консервативууд болон либералуудын эвслүүдээс ЗГ-т ажиллахыг урьж чухал албан тушаалуудад томилж байв. Учир нь тухайн үед батлагдсан төлөвлөгөөг хэрэжүүлэхдээ хэт яарсан болон зарим хувьчлал нь нийтийн ажил хаялтыг араасаа дагуулсан байжээ. Тухайн жил улаан өндөгний баярын жагсаал гэсэн үйл явдал болов. Ажилчдын эрх ашгийг хамгаалах болон худалдаа үйлдвэрийн танхим гэх ажил олгогчдын холбоо хоорондын байгуулсан гэрээнээс үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал болжээ. Коммунизмын аюул занал багассанаар Данийн социал демократууд дарамт багатай ажиллах болов. Гурван шаттай хэрэгжүүлсэн хөдөлмөр нийгмийн салбарын реформууд нь ажилгүйдлийн тэтгэмжийг олгох хугацааг багасгаж 8 жил байсныг 4 жил болгосноос гадна тавигдах шаардлагыг хатуу болгосон байлаа. 1979 онд баталсан хугацаанаас өмнө тэтгэвэрт гаргах хуулинд өөрчлөлт оруулж мөн нөхцлийг чангатгажээ. Бас зарим нэг гарсан татварын хуулиуд нь бага дунд орлоготой иргэдийн амжиргаанд сөрөгөөр нөлөөлж байсан нь социал демократуудын нэр хүнд унахад нөлөөлж 2001 оны сонгуульд ялагдахад хүргэсэн байна.
2001 онд либерал консервативчүүд засгийн эрхийг аваад мөн л ажилчин ангийн эсрэг шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн байна. 2010 он гэхэд Дани улс ажилгүйдлийн тэтгэмжийг 4 жил байсныг 2 жил болгон бууруулж 2012 онд тэтгэврийн насыг 69 болгож өсгөжээ.
Норвеги засгийн газар бас ижилхэн зарчим баримталж байжээ. Тийм болохоор Скандинавын орнууд социалист биш бөгөөд хэзээ ч социалист байгаа юм.
Орчин үеийн социализмын сэргэн мандалтын нэг хачирхалтай зүйл бол түүний хамгийн хурц дагалдагчид социализм гэж юу болохыг ойлгодоггүй юм шиг санагддаг. Скандинавын орнууд өнөөдөр үнэхээр социалист уу?
Социализм гэдэг нь хамгийн энгийн тодорхойлолтоор бол төрийн өмч буюу хүнд суртлын хяналт, хяналтаар үйлдвэрлэл, хуваарилалт, солилцооны хэрэгсэлд ард түмний хяналт тавих явдал юм. Их Британи эсвэл Шведэд үүнтэй төстэй зүйл байдаг нь тийм ч мэдэгдэхүйц биш юм.
Хойд зүгийн орнууд АНУ-аас илүү өргөн хүрээний төрийн үйлчилгээ, тухайлбал ерөнхий эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, дээд боловсролыг санал болгодог. Гэсэн хэдий ч ийм хөтөлбөрүүд нь татварын өндөр түвшнийг шаарддаг бөгөөд энэ нь Скандинавын татварын харьцангуй өндөр хувь хэмжээгээр илэрдэг. Ийм төрийн үйлчилгээг АНУ-д нэвтрүүлэх нь мэдээж өндөр татвар шаардах болно. Хэрэв АНУ Нордикийн орнууд, ялангуяа дундаж давхаргынхтай адил татвараа өсгөх юм бол борлуулалтын шинэ татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлсний ачаар тэд нэмэгдэх болно.