"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2024-01-03T19:32:03+08:00

    Үлээвэр хөгжмийн зэмсэг. Товчлуургүй, даруул нүхгүй 10 буюу түүнээс олон зэрэгцээ хоолойнуудаас бүрдэх ба хоолойнуудын урт харилцан адилгүй тул үлээхэд тус бүр өөрийн дууны өнгөнүүдийг гаргадаг.

    • 0
    2024-01-03T21:49:04+08:00

    "Сиринкс" нэрний анхны утга нь гуурс (суваг, хоолой) гэсэн Грек үг. Эртний Грекийн домогт Пан хэмээх салаа туурайтан амьтадын Бурхан гэж байсан ба тэрээр ан агнуурын Бурхан Артемидийн дагуул Сиринкс гэх цэвэр ариун, зарчимч, онгон бүсгүйд дурладаг. Гэвч Сиринкс Паныг тоохгүй зугатаж харин Пан араас нь элдэн хөөж, эрж хайдаг. Сиринкс зугатаж яваад газрын болон усны Бурхадаас тусламж гуйхад тэд Сиринксийг нуурын зэгс болгон хувиргадаг аж. Пан очиж тэдгээр зэгсээр олон амтай бишгүүр хөгжим хийсэн гэдэг. Одоо энэ хөгжмийн зэмсгийг "Панын бишгүүр" эсвэл зүгээр "Сиринкс" гэж нэрлэдэг.

    Дээрх зурганд Пан дүү Дафнистаа сиринкс тоглохыг зааж буй. Неаполь хотын Үндэсний археологийн музей дахь гантиг чулуун баримал.

    Дашрамд: Шувууны хоёр салаа мөгөөрсөн хоолойн дууны хөвчийг бас "сиринкс" гэдэг. Хоёр төрлийн авиаг зэрэг гаргадаг. 1870-аад оноос шувуу судлалын нэр томъёо болж хэрэглэгдэх болсон.

Хариулт үлдээх