Синхрон орчуулга гэж юу юм бэ? Тэр чадварыг яаж бий болгох, англи хэл мэддэг мөртлөө орчуулж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Англи, орос дунд сургууль төгссөн хүмүүс тэр хэлээр сэтгэх гээд байдаг. Эх хэлээрээ өгүүлбэр бүтээх суурь нь тавигдаагүй. Ингээд нийгэмд гараад өөрийгөө ойлгуулж санаагаа илэрхийлэхэд асуудал үүсдэг. Нийгмийг хөдөлгөж байдаг нэгэн үл үзэгдэгч хүч байдаг. Тэр бол хэл яриа. Бид өдөр шөнөгүй ярьж бичин, хурал зөвлөгөөн, мэтгэлцээн хийдэг. Ярьж чадахгүй бол тэнд ямар нэгэн байр суурь эзэлж чадахгүй.
Сонхрон орчуулга хийхийн тулд хоёр хэлний хооронд бичгэн орчуулга хийж байсан намтар, туршлага байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл орос хэлтэй гээд тэр хүн шууд синхрон орчуулга хийхэд бэлэн гэсэн үг биш. Тохирсон үг сонгон найруулах чадвартай байх шаардлагатай. Орчуулагч бол мэргэжил.