Сансрын нисгэгчид сансарт өмсгөлгүйгээр хэр удаан амьд байх вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Сансарт -200 С хүйтэн, агаарын даралт байхгүй, нарнаас ирэх цацраг туяа гэсэн гурван дайсан бий ер нь бол. Хамгийн түрүүнд нөлөөлөх зүйл бол агаарын даралтгүй байдал. Хөлдөх үйл явц гайхалтай нь тийм ч хурдан явагдахгүй аж. 1971 онд Зөвлөлтийн сансрын гурван нисгэгч гэмтэлтэй хавхлагнаас үүдэн нас барсан байна. Союз-11 капсул дэлхийн агаар мандал руу орохоосоо өмнө даралт болон хүчил төрөгчөө гадагш алдаж хөлөг доторх даралт 11 минут 40 секундын турш тэг заажээ. Нисгэгчид 30-40 секундын дотор тархи нь хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан байна. Вакум орчинд орсноор хүний бие хөөж хавдах ба биеийн бүх шингэн буцалж нүх сүв болгоноос нь гарна, хүчилтөрөгч мөн адил. Ингээд тархи хүчилтөрөгчгүй болсноор маш хурдан ухаан алдана. 5-10 секунд сэрүүн байна байх. Хэрэв вакум орчинд огцом шилжвэл үхэл бүр хурдан явагдана. Өөрөөр хэлбэл бие нь дэлбэрдэггүй юм гэхэд уушиг нь задарна.
Дараа нь хэт хүйтэн температур хүнийг хөлдөөх боловч хүчил төрөгчийн дутагдлаас болж үхсний дараа л явагдах үйл явц аж. Тийм болохоор хэрэв тийм зүйл тохиолдвол хөлдөж үхсэн гэхээсээ хүчил төрөгчийн дутагдлаас болж нас барсан гэвэл илүү онох байх.