"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-01-16T20:45:09+08:00

    Боломжгүй. Таталцлын хүч бол хачирхалтай зүйл. Тэр зүгээр уналт биш хурдлах хүч юм. 9.807 м/с²  хүчээр тогтмол хурдалж байдаг. Дэлхийн гадаргуу бол тулах хүч бөгөөд дэлхий байрнаасаа хөдөлдөггүй. Таталцлын хүчийг задгай сансарт дууриалган хийх хоёрхон мөрөөдлийн эсвэл зөгнөлт арга бий. Гэхдээ хоёулаа бүтээхэд зардал ихтэй, бас бүтээчихлээ гэж бодоход тэр нь төгс ажиллахгүй. Энэ бол хүн төрөлхтний хийсэн олон гунигтай нээлтүүдийн нэг юм. Бид сансарт цаашид олон зуун жил жингүйдлийн байдалтай ажилласаар байх болно.

    Нэг дэх арга нь сансрын хөлгөөр тодорхой зүг рүү хурд нэмэх нисэх. Машинаар зам дээр хурд нэмэхэд зоригч нь суудлын түшлэг рүү налдаг шиг үзэгдлийг бий болгох ёстой. Тэгж байж хиймэл таталцлын хүчийг бий болгож чадна. Гэвч энэ нь маш их энерги зарцуулна. Яагаад гэвэл сансарт хэдий хэр удаан байна төдий хугацаанд хурдалж байх шаардлагатай. Хэрэв хурдаа нэмэхээ больчихвол таталцал байхгүй болно. Тэгэхээр тийм их энергийг сансрын хөлгийн их биед хадгалах, тэгээд түүнийгээ зөвхөн таталцлын хүч бий болгохоор үр ашиггүй зарцуулах нь утгагүй хэрэг юм.

    Хоёр дахь арга нь тэнхлэгээрээ эргэлдэх маш том дугуй хэлбэрийн хөлөг бүтээх (Space Odyssey кинонд гардаг шиг). Харамсалтай нь энэ дэлхийн таталцлын хүчийг орлож чадахгүй. Учир нь кориолис нөлөө гэж бий. Эргэлдэж байгаа нь үнэн хойно дээшээ шидсэн бөмбөг тэгшхэн буухгүй, урагш алхахад хэцүү, арагш алхахад огцом том алхах, толгойгоо хөдөлгөхөд дотор муухайрах (тархин дахь мэдрэлийн шингэн жигд бус шижилтэд мэдрэг), хажуу тийшээ харахад тэс өөр мэдрэмж төрнө. Гэхдээ хүн үүнд дасаж болох ч ийм эвгүй мэдрэмжид дасах гэж оролдсоноос жингүйдэлдээ дассан нь илүү дээр биз.

Хариулт үлдээх