Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Үзэл суртал, онолыг эргэж харах, засварлах, сайжруулах.
Дэлхий нийт коммунизмаар амьсгалж байсан үе буюу Октябрийн хувьсгалын өмнө болон дараа "ревизионизм" гэх нэр томъёо коммунист хөдөлгөөнүүдийн дотор бий болсон байсан юм. Учир нь нэг хэсэг нь Марксизмыг тэр чигээр нь хэрэгжүүлнэ гэж байхад нөгөө нэг хэсэг нь Марксизмыг бага зэрэг засварлан өөрчлөх сонирхолтой байв. Ялангуяа хувьсгал хийх замаар хуучин тогтолцооны эд эс бүрийг ор мөргүй устгах, хөрөнгөтөн анги (ажил олгогчид, үйлдвэрийн эзэд) болон хаант засаглал болон түүний бүтэц дэх төрт ёсны уламжлалуудыг үгүй хийх, сүм хийдүүдийг нураах, лам нарыг цаазлах, шорон гянданд хийх гэх мэт өс хонзонгийн шинжтэй, эрс өөрчлөлт хийн бүхнийг цоо шинээр эхлүүлэх үзлийг эсэргүүцэх хүмүүс Марксистуудын дунд бий болсон байсан бөгөөд цэвэр Марксистууд тэднийг ревизионистууд гэж нэрлэх болсон ба зарим тохиолдолд тэднийг намд шургалсан хөрөнгөтнүүдийн гар хөл эсвэл урвагч гэж хүртэл үздэг байжээ. Гэвч үнэндээ тэд ердөө л ирээдүйн социал-демократууд байв. Орост цэвэр Марксистууд засгийн эрхийг авсан бол Европт социал-демократууд ялж хаант-засаглалаа хадгалснаас гадна хөрөнгөтнүүдтэйгээ зөвшилцөн гэрээ байгуулж шинэ үндсэн хуулиа баталсан байдаг.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт