Орос хэл дэлхийн хэд дэх хэл вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та \\\"Хувийн тохиргоо\\\" хуудас руу орон нэрээ өөрчилж болно.
Хэлийг эрэмбэлэхдээ тухайн хэлийг дэлхийн нийт хүн амын хэд орчим хувь нь ашиглаж байгаагаар хэмждэг аж. Гэхдээ унаган болон унаган биш хэл гэвэл арай их тоо гарна. Тэгэхээр Ethnologue гэх дэлхийн хэл судлалын хүрээлэнгийн гаргасан статистикаар бол нэгдүгээрт англи хэл, наймдугаарт орос хэл орж байна. Эх хэл нь орос 153 сая орчим хүн (Орос, Белорус, Латви, Украины зарим муж) байгаа бол 105 сая орос хэлтэй хүн (Зөвлөлтийн харъяанд байсан бүх улс, Зүүн Европын зарим улс, Монголыг бас багтааж байна) байна. Хэрэв зөвхөн унаган хэл гэвэл нэгдүгээрт хятад хэл, долдугаарт орос хэл орно. Англи хэл гуравдугаарт.