"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2024-08-06T00:43:50+08:00

    Бараг л сахар. Бүх төрлийн гурилан бүтээгдэхүүн, будаа, төмс, лууван, чинжүү, эрдэнэ шиш, жимс нь нүүрс ус ихтэй. Нүүрс ус нь организмд шингэхдээ глюкоз (сахар) болон хувирч цусаар дамжин биеийн эсүүдэд хүрч эрчим хүчний эх үүсвэр болдог. Эрчим хүчээ зарцуулахын тулд хүчилтөрөгч ихээр хэрэглэх болдог тул хүн дасгал хөдөлгөөн хийхэд амьсгаадах ба энэ үйл явцыг «эсийн амьсгал» гэдэг. Хэрэв эрчим хүчээ зарцуулахгүй бол тэр нь элгэнд гликоген болж нөөцлөгдөж, илүү гарвал өөх болдог.

    Ерөнхий химийн нэгдэл нь Cx(H2O)y - нүүрстөрөгч (C), устөрөгч (H), хүчилтөрөгч (O). Хэрэв хүнсэнд бэлэн сахар буюу C12H22O11 нэмэгдвэл (чихэр, жигнэмэг, ундаа) энгийн нүүрс ус болно. Харин цагаан талх, хатаасан жимс нь бүтцийн хувьд нийлмэл нүүрс ус мөн боловч хүний биед шингэж глюкоз болон хувирахдаа хурдан гэдэг утгаар нь энгийн нүүрс ус гэж үздэг.

Хариулт үлдээх