"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2021-10-10T18:38:35+08:00

    Нийгэмд байр суурь эзлэхгүйгээр амьдрах боломжгүй. Ажил эрхэлж  нийгмийн даатгал, татвараа төлж хариуд нь төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг авч амьдрах хэрэгтэй. Төрийн үйлчилгээ гэдэг нь цэцэрлэг, сургууль, эмнэлэг, цагдаа, тог цахилгаан, нийтийн тээвэр, тэтгэвэр. Тэгэхгүй гэвэл Хэнтийн ууланд гарч ан гөрөө хийж амьдрах болно. Ажил ямар ч байж болно. Гар унтраагч, сувилагч, зам талбай цэвэрлэгч, таксины жолооч гээд л. Тэд бүгд л бусдад ямар нэг хэмжээгээр тус болж байгаа. Өөрөөр хэлбэл бидний байгуулсан энэ системийн нэг хэсэг болох, тэрний хөдөлгөгч хүч нь болох гэсэн утгатай юмуу?!

    Манайхан нийгэмд байр суурь эзэлсэн хүн гээд л ярьдаг л даа. Бодвол эрхэлж буй ажлынхаа хүрээнд нэр хүндтэй, хамт олонтой, хийж бүтээсэн зүйлтэй төлөвшсөн хүнийг хэлж байгаа байх. Арай өөр утгаар хэрэглэгдэж байна гэсэн үг. Гэхдээ хотын захын нэг жижигхэн цэцэрлэгийн байранд цэвэрлэгээ хийдэг хүнийг нийгэмд байр сууриа эзлээгүй хүн гэж үзэж болохгүй. Адилхан нийгэмд байр суурь эзэлж яваа хүн.

Хариулт үлдээх