Насанд хүрсэн эрэгтэй хүний өндөр цаашид өсдөг үү?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Би тодорхойгүй зүйлд дургүй учраас бага зэрэг нуршчихъя. Эхлээд "насанд хүрсэн хүн" гэдэг тодорхойлолт хаанаас бий болсныг харъя. Монгол улсын Иргэний хуульд зааснаар 18 насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болохыг хэлжээ. Өөрөөр хэлбэл 18 нас хүрээд зарим нэг чухал шийдвэр гаргах эрх (сонгуулийн, хөдөлмөрийн, гэрлэлтийн) болон нийгмийн өмнө үүрэг (хариуцлага - шийтгэл) хүлээдэг болно гэсэн үг (14-18 насны хүн эрх зүйн бүрэн бус чадамжтайд тооцогдоно). Энэ бол эрх зүйн хувьд "... насанд хүрсэн" байдал.
Биологийн нас гэвэл арай өөр сэдэв болох байх. 12-15 насанд бэлгийн бойжилт үндсэндээ эхэлчихдэг гэвэл биологийн хувьд насанд хүрсэнд тооцож болох боловч оюун санааны хувьд хэрэг хариуцах чадваргүй гэж хууль тогтоогчид үзсэн байх. 16 нас хүрээд ерөнхийдөө насанд хүрчихдэг гэсэн үг л дээ. Тэгэхээр 18 насанд хүрснээр хүн биологийн насанд хангалттай хэмжээнд хүрлээ гэж дүгнэх боломжтой. Бэлгийн бойжилтийн үе шат 16-17 насанд явагдаад дуусдаг бөгөөд тэгснээр өсөлт зогсоно. Мэдээж бас удам нөлөөлнө. Зарим хөвгүүд 21 нас хүртэл (1-2 см) өсөх тохиолдол бий.