"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-02-28T03:37:06+08:00

    Байдаг. Гэхдээ нэр нь өөрчлөгдөн Монгол кино нэгтгэл ТӨҮГ (Төрийн өмчит үйлдвэрийн газар) болсон. Сутай дээд сургуулийн хойно байдаг хуучин барилга (төв байр) дотроо төсвөөс санхүүжин БШУЯ (Боловсрол, шинжлэх ухааны яам)-ны удирдлага дор үйл ажиллагаа явуулж байна.

    Жилд дунджаар 300 сая төгрөгийн зардал гаргадаг (тэр хэмжээний орлого олж төсөвт тушаадаг гэх). Өөрөөр хэлбэл бүтээлээ Үндэсний болон арилжааны телевиз, кино театруудад худалдан борлуулдаг гэсэн үг (надад бол тэр нь огт мэдрэгдэхгүй байгаа). Төрийн компани учраас цэвэр ашиг гэх юм бараг байхгүй, ашигтай ажиллах сонирхол байхгүй.

    1960-1980 онуудад 500-1000 гаран ажилчинтай байсан бол одоо 50 орчим хүн тэнд ажилладаг бололтой. Чанартай бүтээл гарахгүй байгаа шалтгааны нэг бол энэ. Монгол кино нэгтгэл нь боловсон хүчингүй шахам болж хуучин цаг үеэс хэд дахин жижгэрч, үйл ажиллагаа нь хумигдан унтаа байдалд орсон. Ид мандаж явсан 1960-1980 онуудад Монгол нь Соц-Интерний гишүүний хувь ЗХУ-аас их хэмжээний зээл тусламж, дэмжлэг авч байсан ба социалист системийг сурталчлан таниулахад кино хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж (Ленин багшийн хэлснээр) үзэж байсан тул маш их хүч, хөрөнгийг кино бүтээхэд зарцуулж байжээ. ҮОНРТ (Үндэсний олон нийтийн радио телевиз) гэж аварга том байгууллага ч байгуулж байв.

    Харин өнөөдөр төрийн зүгээс суртал ухуулга хийж олон түмний сэтгэлийг засах, чиглүүлэх шаардлага огт байхгүй болсон тул дээрх хуучин цагийн тэдгээр мэдээллийн магнатууд дампуурч алга болжээ (нэр төдий ажиллаж байгаа). Зөвхөн үндэсний ёс заншил, уламжлал, соёл урлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой газар болсон. Хэрэв нийгэм, улс төр нэг системээс нөгөөд шилжиж байгаа бол соёл, урлагийн институциуд төрийн хар хайрцагны бодлогын цензурт орж одоо байгаа системийнхээ талд орж ажиллах ёстой. Гэтэл одоо хэрэгжиж байгаа тогтолцооныхоо эсрэг (заримдаа) ажиллаж байгаа мэт сэтгэгдэл надад төрдгийг нуугаад яахав.

Хариулт үлдээх