"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-05-14T18:52:50+08:00

    Хүний нийгэм нь амьтны сүргийн инстинктээс өөр учраас бидний хувьд өнөөдрийн байдлаар манлайлал гэдэг зүйл бүх хүнд таалагдах албагүй. Гол нь тэр "зөв" байх ёстой. Үүнийг хүний олон хүнээ барьдаггүй гэх ардын онолоос ойлгож авах хэрэгтэй. Интернэт болон нийгмийн сүлжээ, ерөөс бодит амьдрал дээр байгууллагын гишүүд, хэрэглэгчид эсвэл зочид, дагагсдыг зугаацуулж цэнгүүлэхээс илүүтэй хүний ахуй амьдрал, тэр тусмаа гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, бизнес, бүр хүний хөгжлийн асуудалд эерэг нөлөө үзүүлэх зүйлсийг санаачлан хийж бүтээж буй тэрхүү үйл явцыг манлайлал гэх ёстой. Хүн төрөлхтний зорилго, хийх гол ажил бол хүний энэ ертөнцийн маргаашийн амьдралыг өнөөдрийнхөөс илүү дээр болгох  - Мөнгө биш мэдлэг, чадвар бидний зорилго гэсэн зарчмыг баримтлах. Монголчууд глобалчлагдсан энэ дэлхийн эдийн засгийн хатуу ширүүн өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд эхлээд мэдлэг, чадвараа сайжруулах ёстой. Хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болохыг чармайх хэрэгтэй.

    Манлайлал гэдэг бол нийгэмд буй аливаа муу муухай зүйлийг хязгаарлаж сайн сайхан зүйлийг урамшуулах үйл ажиллагаа юм. Хүн ер нь сайн муу хоёрыг өөртөө агуулж байдаг бөгөөд мууг нь биш харин сайныг нь хөгжүүлэхийг зорилгоо болгох шаардлагатай. Үүнийг хэн нэгэн хийхгүй бол муу тал ялж гарч ирэх ба сайн тал нь далд хэлбэрт орно. Манлайлалд дэг журам шаардагдана. Манлайлал гэж олон нийтийн дунд нэгэнт бий болчихсон ямар нэгэн "буруу" сэтгэлгээг эзэмдэж араасаа дагуулах (популизм) биш харин эсрэгээрээ алга болсон "зөв" сэтгэлгээг санаачилга гарган сэргээж түгээхийг (институт) хэлнэ.  Тийм болохоор популизм бол манлайлал биш, тэр богино настай. Бид хэрэв өөрсдийн ирээдүйдээ үнэхээр санаа зовдог бол хэн, хаана, юуг манлайлж буйг анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Нийтийн эрх ашигт хор хохирол учруулахуйц зүйл хийхээр олон хүнийг өөртөө татан манлайлж байгаа бол тэр этгээдийг зогсоохоос өөр замгүй.

Хариулт үлдээх