"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-03-04T19:42:17+08:00

    Уг нь бол интерактив сургалт гэж танхимаар ч онлайнаар ч ялгаагүй харилцан өөр хоорондоо багш, сурагч гэж айхтар ялгарахгүйгээр клуб, нийгмийн сүлжээ зарчмаар санаа бодлоо чөлөөтэй солилцож оюун ухаан хөгжүүлэх, мэдлэг олгохдоо суралцагчдыг уйдаахгүйгээр сонирхолтой тоглоом, уралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулах сургалтын нэг шинэ арга барил гэдэг юм. Харин сүүлийн үед "компьютерийн программчлагдсан сургалт" гэсэн ойлголт руу илүү явж байгаа нь үнэн.

    • 0
    2022-03-04T19:17:46+08:00

    Мэдээлэл технологи (компьютерийн программ, гар утасны хэрэглүүр, эсвэл вэб өгөгдөл) дээр суурилсан динамик сургалт. Сүүлийн үед өргөн хэрэглэгдэх болсон энэ сургалтын арга барил их ирээдүйтэй харагдаад байгаа. Программ хангамжийн зарим компаниуд интерактив хичээл дээр төвлөрөн ажиллаж байна. Тэд улам боловсронгуй болгож хөгжүүлэхээр зорьж байгаа ба миний харж байгаагаар боломж нь хязгааргүй шахам юм. Магадгүй ойрын ирээдүйд танхимд сууж цаас дэвтэр хэрэглэхээ больж магадгүй дүр зураг харагдаж буй.

    • 0
    2022-09-26T22:55:03+08:00

    хайр

Хариулт үлдээх