Дэлхий нийт яагаад долларыг илүүд үздэг вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Яагаад гэвэл Амеркийн эдийн засаг аварга том бөгөөд хамгийн тогтвортой. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал болоход ганцаараа хамгийн бага хохиролтойгоор даван туулдаг бөгөөд долларын ханш огт хөдөлдөггүй. Тэр ч бүү хэл инфляци өссөөр байхад доллар ноён нуруугаа хадгалсаар байдаг нь хачин. Фунт Стерлинг илүү үнэтэй боловч Их Британиас илүү Амеркийн банк санхүү, эдийн засгийнх нь нөхцөл байдалд хүмүүс найдлага тавьж байна. Дээр нь Их Британи бол хэзээд салаад явахад бэлэн маш олон өөрийн харъяаны улсуудтай.
Зүйрлэвэл, дэлхийн улс орнууд төгрөгөөр наймаа хийдэг гэсэн үг. Манай төрийн бодлого төгрөгийн ханшаа тогтвортой барьж чадна гэдэгт бусад улс орны иргэд итгэдэг болж таарч байна. Монголын дотоодын үйлдвэрлэл экпорт, импортын харьцаа, иргэдийн амжиргаа найдвартай гэж бодож байгаа хэрэг.
Зарим хүмүүс бодохдоо Америк нь зүгээр доллар хэвлээд түүгээрээ юм худалдаж авч идээд суудаг гэж. Тийм биш л дээ. Тэр мөнгө нь эргээд ирэх нь гарцаагүй. Яг л бусад улс орнууд яаж эрэлт нийлүүлэлтээ зохицуулалдаг шиг тийм л аргаар эдийн засгаа авч явдаг. Их хэмжээгээр хэвлээд зах зээлд нийлүүлбэл инфляци өснө, юмны үнэ нэмэгдэнэ, цалингууд нь юу ч биш болно. Яг л манайхтай адилхан. Тэр байтугай Дэлхийн банк, ОУВС, Швецарийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудад төвлөрч байгаа долларын хэмжээ ч Америкт хамаатай. Амеркийн эдийн засаг нь хангалттай том учраас их хэмжээний доллар нааш цааш урсахад мэдэрдэггүй, яадаг ч үгүй. Өөрөөр хэлбэл америкчуудын ажлын бүтээмжийн үр дүн юм. Америкчүүд зүгээр суудаггүй шүү дээ. Тэд маш ажилсаг. Америкийн бараг бүх салбар дэлхийд тэргүүлдэг. Амеркийг идээд уугаад хэвтэж байдаг гахайгаар төсөөлж болохгүй байх.