Дэлхийн 1, 2-р дайн юунаас болж эхэлсэн бэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Дэлхийн 1-р дайны өмнөх, 1914 оны газрын зургийг оруулав.
1-р дайн нь эзэнт гүрнүүдийн хоорондын тэмцэл, харин 2-р дайн нь 1 дэх дайнд ялагдсан гүрнүүдийн ялагдлаа үл хүлээн зөвшөөрсний үр дүн. Ялагдалтайгаа эвлэрч чадаагүй гэсэн үг. Тиймэээс 2-р дайн бол 1-р дайны үргэлжлэл юм. Энэ хоёр дайны хооронд энх тайван ердөө 20-хон жил үргэлжилсэн байдаг.
1-р дайнаас өмнө хэдхэн эзэнт гүрнүүд дэлхийг хуваан захирдаг байлаа. Англи, Франц, Итали, Португал, Герман, Бельги, Дани, Австри-Унгар, Оттоман (Турк), Орос, Америк, Япон. Тэд дэлхийн газар нутаг, улс үндэстэн, баялгийг булаацалдан энд тэнд өөр хоорондоо том жижиг мөргөлдөөн үүсгэдэг байв. Колони орнууд тэдний зодоонд ашиглагдан зовохоос хэтрэхгүй. Тэдний зодоон ноцтой хэмжээнд хүрэхээрээ холбоо байгуулцгаадаг. Өнөөгийн НАТО-тай төстэй, аль нэг гишүүн улс руу нь халдвал бүгд рүү нь халдсантай адилтган үзнэ гэдэг. Тухайн үед Итали, Австри-Унгар, Герман, Оттоман холбоо байгуулсан байсан бол нөгөө талд Орос, Франц, Англи, Америк (албан бус) байв. Ингээд хоёр том холбоо зодолдсон аж. Герман энэ дайнд тэрүүлэх байр сууринаас оролцсон шалтгаан - Герман дайнаас өмнө эрчимтэй хөгжин хүчирхэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийд дангаар шахуу ноёрхож асан Английн ашиг сонирхлыг хөндөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл Герман болон зарим нэг үйлдвэржсэн улсууд Англитай тохиролцох сонирхолгүй байжээ. Германы холбоо дайнд ялагдсан. Ялагдсан тал Африк, Ази дахь хамаг колониудаа алдан задарцгаасан. Харин ялсан талын үргэлж зөв болдог болохоор дайны хохиролыг ялагдсан талаас гаргуулахаар болсон. Үүнд Герман бухимдан дотроо бужигнан хувьсгал хийж үндсэрхэг тоталитар дэглэм үүсгэн хүнд үйлдвэрүүдээ хөгжүүлэн зэр зэвсгээр хөөцөлдөж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2-р дайнд бэлдэж эхэлсэн.
1-р дайны үед хүмүүсийн сэтгэлгээ өнөөдрийнхөөс их өөр байв. Байлдаж тулалдах нь энгийн зүйл мэт байлаа. Эрчүүд дайнд явахаар урт дараалал үүсгэн бүртгүүлдэг байжээ. Дайныг зөвхөн ахмад дайчид л ойлгодог байв. Харин залуучууд тэр тухай ямар ч ойлголтгүй байсан ба сэтгэлийн хөөрлөөр ханддаг байсан байна. Өнөөдөр технологи хөгжсөнөөр бид дүрс бичлэгүүдээс дайны хор хөнөөлийг тухайн түүхийн цаг хугацаанд амьдарч байсан мэт сайн мэддэг болжээ. 1-р дайны үед ерөнхийдөө асуудлыг дайнаар шийдчихэж болно гэсэн ойлголттой байсан гэхэд болно.
1-р дайн дэлхийг нэлээд өөрчилсөн байдаг. 1-р дайнд цэргүүд сум, артиллерт өртөн алагдахаас бараг дутахгүй хөнгөн шархнаас халдвар аван нас барцгаадаг байжээ. Мөн цэргүүдийн дунд элдэв төрлийн өвчин гарч олноороо үхэцгээсэн байдаг. Дайны дараа анагаах ухаан (ялангуяа мэс засал) хөгжиж, эм тариа (пенициллин) зохион бүтээж, зуны болон өвлийн цагийн тоололд шилждэг болж, лаазалсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бугуйн цаг гарч, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байрь суурь нэмэгдсэн аж (эндээс өмд өмсдөг болсон гэдэг). Эрчүүд байлдаж байх хооронд эмэгтэйчүүд эдийн засгаа авч явдаг байжээ гэвэл хэтрүүлсэн болохгүй байх.
1-р дайн бол ерөнхийдөө энгийн иргэдэд хал багатай, окопны (нуувчны) дайн байсан бол 2-р дайн илүү техникжсэн, энгийн иргэдэд халтай, гэр оронгүй болгож хотуудыг бөмбөгдөн газартай тэгшилсэн. 2-р дайн илүү хор уршигтай болсон шалтгаан шинжлэх ухааны хөгжил байв. Газрын мина, галаар шүршигч, танк, хуягт машинууд, сөнөөгч болон статегийн бөмбөгдөгч онгоцууд, химийн зэвсэг, хол тусгалтай их буунууд, пуужингийн систем, тэгээд мэдээж атомын бөмбөг. Энэ бүгд 1- дайны дараах зэвсгийн хөөцөлдөөний үр дүн. 2-р дайн нь Польш руу Германы арми орсноор эхэлсэн гэдэг. Герман бүх нийтийн цэрэг татлаг явуулж тэднийг шүдээ хүртэл нь зэвсэглэсэн ба дайн дуусахад 18-60 насны эрчүүдийн 46% нь алагдсан байжээ. Дайны дараа Герман эмэгтэйчүүдийн 1/2 буюу тал нь нөхөр олдохгүй гэрлэж чаддаггүй байв гэсэн байна.