"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-10-23T00:01:45+08:00

    Гэрэл байдаг учраас амьтад нүдтэй байдаг. Хувьслын онолоор хэрэв гэрэл байгаагүй бол бүгд нүдгүй төрөх байжээ. Нүд бол цорын ганц гэрэл мэдрэгч эрхтэн. Маш нарийн бүтэцтэй гайхамшигтай эд. Гэрэл туссан бараг бүх гадаргуу дээрээс буцаад ойдог. Буцаад ойхдоо хэлбэрээ өөрчлөн бидний нүдэнд тусаж нүдэнд цочрол өгнө. Тэр цочрол бидний тархинд дохио болж очно. Үр дүнд нь бид хардаг.

    Тухайн зүйлийн гадаргуу ямар төлөвтэй байхаас хамааран өнгө өөр байдаг байна. Жишээ нь гэрэл навчин буугаад ногоон гэрэл цацруулах ба тэр өнгө навчнаас ялгарч байгаа хэрэг биш зүгээр гэрэл хэлбэрээ өөрчилсөн гэсэн үг. Үнэндээ бүх зүйл өнгөгүй (гэрэл тусах хүртэл). Юмс өнгөгүй гэж нотлогдож байгаа ч бид харанхуйд харааны ой санамжаараа тухайн зүйлийн өнгийг төсөөлсөөр байдаг. Гэвч тэд тунгалаг юм. Үнэндээ харагддаггүй гээд хэлчихвэл маргаан багатай.

    Цагаан гэрэл үнэндээ цагаан биш. Тэр өнгөгүй долион. Гэхдээ бүх өнгийг өөртөө агуулна. Гэрлийн тусламжтайгаар бид хорвоотой танилцдаг. Хүн амьдралынхаа турш нийт хүлээн авсан мэдлэг, мэдээллийнхээ 80 хувийг хараанаасаа авдаг байна. Интернэтээр аялагчдын мөн 80 орчим хувь нь youtube болон бусад видео портал дээр ихэнх цагаа өнгөрөөдөг болох нь тогтоогдсон байна. Тэгэхээр бид харах дуртай. Нүдэнд олон сая мэдрэлийн эсүүд байдаг ба тархинд өргөн цар хүрээтэй нөлөөгөө үзүүлж байдаг гэнэ. Гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг гэсэн үг. Ингэснээр бид тухайн харсан зүйлээ мартдаггүй. Мянга сонсохоор нэг хар гэдэг ийм учиртай биз. Бас сайн зураг мянган үгийг орлоно гэдэг.

    Ингээд амьдрал бол гэрэл. Бүгд бусдад сайхан харагдахыг хичээдэг. Бараг бүх зүйлийг харж дүгнэнэ. Бусдын харцнаас зугатна, айна, ичнэ. Бид цэвэр цэмцгэр, үзэсгэлэнтэй орчинд амьдрах дуртай. Энэ нь биднийг аз жаргалтай, тав тухтай болгодог.

Хариулт үлдээх