"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2024-05-13T21:18:11+08:00

    «Бюро» (bureau) гэж францаар "шургуулгатай ширээ" эсвэл "бичиг хэргийн ширээ", бүр эртний утга нь "бүтээлэг" эсвэл "бөс даавуу". Өнөөдөр утга шилжээд "албан тушаал" болсон, гэхдээ монголчууд "товчоо" гэдгээр нь сайн мэднэ жишээ нь орчуулгын товчоо, улс төрийн товчоо, тээврийн товчоо гэх мэт. Харин крат (κράτος) гэж грекээр "эрх мэдэл".  Нийлээд утга нь "эрх ямба", "сандал ширээ" эсвэл "хүнд суртал". Хүнд суртал - Төрийн үйлчилгээ, захиргааны байгууллагын тохилог өрөөнд эрх мэдэлтэн ширээний араас жирийн иргэдийг шаардлагагүй дүрэм журмаар чирэгдүүлэх.

Хариулт үлдээх