"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

Нэр нууцлагдсан

Бух улаан давуу харахаар уур нь хүрдэг уу?

Асуулт
  • 0
2 Хариулт •••
    • 0
    2021-11-02T21:21:12+08:00

    Бух нь байгалиасаа өнгө бараг ялгадаггүй. Корриде буюу Испанийн бухын тулааны тэмцээнд тамирчид нь улаан даавуу сэлбэлзүүлж байдаг. Гэхдээ жинхэндээ бух нь улаан өнгөнд уурладагүй, учир нь өнгө ялгадаггүй. Бух тэр коррид даавууг сэлбэлзүүлж нааш цааш хөдөлгөж байгаа даавуунд уурладаг байна. Тиймээс хүмүүсийн бух улаан даавуу харахаар уурладаг гэдэг нь буруу. Ямар ч бухад даавуу хэлбэлзүүлж харуулбал уурладаг. Яг ямар учраас тийм үйлдэлд уурладаг нь тодорхой бус байна.

    • 0
    2021-11-08T03:29:27+08:00

    Улаан даавуу сонгодог нь бухын цус нялагдахад ялгарч харагдахгүй байх зорилготой. Харин яагаад даавууг хөдөлгөхөд түүнийг мөргөх гэж оролддог нь ерөөс тэдгээр бухнууд хөдөлсөн юм болгон руу дайрдаг тийм догшин үүлдрийн бухнууд аж. Бухыг үхсэн даруйд мах комбинат руу ачдаг учраас догшин болгодог элдэв төрлийн бодис шахдаггүй гэнэ.

Хариулт үлдээх