"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-26T22:15:38+08:00

    Бохир, эмх замбараагүй хоёр нэг зоосны хоёр тал шиг утга нэг. Ойртоход эсвэл биеэр харьцахад эрүүл мэндэд хохирол учруулж мэдэхээр зүйлс хүнд бохир харагдаж онцгүй мэдрэмж төрүүлдэг байна. Энэ бол байгалиас хүнд заяагдсан өөрийгөө хамгаалах зөн совингийн үр дүнд үүсэж буй сэтгэгдэл юм. Хэрэв орчин нь бохир бол тав тух алдагдана. Замбараагүй бол энэ нь бас төстэй мэдрэмж. Замбараагүй байдал эцэстээ бохирдлыг дагуулахаас гадна хүнийг аюултай нөхцөлд аваачна. Тийм болохоор хүн эмх цэгцтэй, цэвэр орчинд илүү тайван байдаг байна.

    Хэрэв та тархиа илүү тунгалаг байлгаж анхаарлаа тухайн зүйлдээ төвлөрүүлэхийг, илүү бүтээлч байхыг хүсэж байвал таны байрлаж буй орчин ойлгомжтой, зохион байгуулалт сайтай, цэмцгэр байх ёстой юм. Оросын нэг зүйр цэцэн үг бий нь хэрэв та эмх цэгцийг эрхэмлэвэл эмх цэгц таныг эрхэмлэнэ гэж.

    • 0
    2022-02-10T03:05:54+08:00

    Дээр хэлсэн хүнтэй зуун хувь санал нэг байна. Бохир зүйл бол аюултай зүйл. Аюултай учраас болгоомжлох мэдрэмж төрж буй. Хүний оюун санааны мухарт жигших мэдрэмж төрж байгаа юм. Энэ мэдрэмж бохир зүйл орчноос нь зайлах хүртэл арилахгүй. Арилахгүй учраас цэвэр тунгалаг сэтгэхэд саад учруулна. Тиймээс хүн илүү шинийг санаачлах, илүү ихийг бүтээхийг хүсэж байвал дэргэдэх бохирдлоос эхлээд ангижрах ёстой юм. Тэгэхээр амжилт юунаас эхлэдэг байх вэ? Цэвэр цэмцгэр орчноос.

    • 0
    2022-02-22T18:38:32+08:00

    Бактер үржих нөхцлийг бүрдүүлсэн орчин. Нэг талаар эрүүл, аюулгүй амьдрах боломжтой орчин бол эмх замбараатай хог новш. Өөрсөддөө зориулан хэрэггүйг нь нэг тийш, хэрэгтэйг нь нөгөө тийш л болгосон хэрэг. Хэрэв энэ дэг журам зөрчигдвөл аюул болох нь ойлгомжтой. Тийм болохоор л бид бохир хувцастай, өмхий ханхлуулсан хүнээс зайгаа барьдаг.

Хариулт үлдээх