"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 3
    2024-07-31T00:11:33+08:00

    Хэрэв 7 хоног бүр уудаг бол үлдсэн хоногуудад спирт нь биенээс бүрэн гадагшлаж амжихгүй, мэдрэлийн системд нөлөөлсөн хэвээр байдаг тул хүн уймраа, залхуу, зориггүй болсон байдаг тул бүтээлч байдлаа алддаг. Организм бүрэн эдгэрэхэд хугацаа хэрэгтэй, ойролцоогоор 14 хоног.

    • 2
    2024-07-30T23:38:01+08:00

    Архи уухгүй бол маргааш өглөө нь бие өвдөхгүй, ядарч сульдахгүй, хийсэн зүйл эсвэл хэлсэн үгэндээ харамсах сэтгэл байхгүй, эрч хүчтэй байна.

    • 2
    2024-07-31T00:40:51+08:00

    Өглөөг эрч хүчээр дүүрэн угтах ёстой байтал ам цангасан, толгой ангалзсан, нүд жирэлзсэн, зүрх дэлссэн байдалтай босож өдрийн турш хорвоогийн муу муухай болгоныг хамж бодох юу нь сайхан байхав.

    • 2
    2024-07-31T01:13:53+08:00

    Туршлагаасаа хуваалцахад, хүн ойр ойрхон пиво уугаад байвал бие аажмаар дасчихдаг. Тэгээд нэг л мэдэхэд хоног дараалж уудаг болчихсон байна. Дараа нь пиво үйлчлэхээ болиод цагаан архи уудаг болно. Дотроо засна гээд өглөө нь шараа тайлж ууна, тэгээд ядаргаанд орж үдээс хойш нам унтаж орой сэрээд үргэлжлүүлэн ууна. Эцэст нь олон хоног уусан болохоор зогсоож чадахгүй болно, шарталтаа тэсвэрлэхгүй. Тэр нь шарталт гэхээсээ илүү сэтгэл мэдрэлийн өвчин болж хувирна. Согтуудаа үйлдсэн тэнэглэлүүдээ энд дурдаад ч яахав.

      • 1
      2024-07-31T01:56:26+08:00

      Тухайн хүнээсээ шалтгаана. Архи нь хортой бодис учраас зарим хүний бие этилийн спиртийг хүлээж авахдаа тааруу (ихэдвэл бөөлжөөд гаргана, маргааш нь архийг жигшээд огт уухгүй) бол зарим нь ажрахгүй уугаад л байж чадна. Харин ажрахгүй уудаг нь хяналтаа алдвал архинд орчихоод гарч чадахгүй яваад байдаг.

Хариулт үлдээх