Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Иргэний төр. ( Эртний Грекийн демос буюу иргэн, кратос буюу засаглал)
Эсвэл иргэн төвтэй төр. Иргэд төрөө өөрсдөө байгуулна. Эрт цагт гэх юмуу хүн төрөлхтний нийгмийн ихэнх цаг хугацаанд хэн нь үл мэдэгдэх нөхөр хаанаас ч юм гарч ирээд ард түмнийг удирдаад эхэлдэг байв. Тэгээд төрийн эрхийг булаацалдан тулалдаж дунд нь иргэд хохирно. Аль эсвэл нэг үл бүтэх нөхөр насан туршдаа удирдана. Залхсан ард түмэн хааяа зэвсэг барин босох боловч нухчин дарагдана. Үүнийг л больё гэсэн хэрэг.
Иргэд төрөө байгуулаад тэр чигт нь хаячихгүй бас хяналт тавина. Тодорхой хугацааны дараа сайн байсан ч юмуу байсан ч дахин шинээр байгуулна. Байгуулагдсан төр иргэн хоорондын маргааныг шийдвэрлэх бие даасан хараат бус Захиргааны хэргийн шүүх гэж бий. Сонгогдсон нөхдүүд Үндсэн хуулиа биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьдаг Үндсэн хуулийн Цэц гэж байгууллага байна. Парламентийн засаглалтай боловч Ерөнхийлөгч нь эрх мэдлээс нь хуваалцана. Ерөнхийлөгчийн засаглалтай боловч парламент нь эрх мэдлээс нь хуваалцана. Хэн ч хязгааргүй эрх мэдэлгүй. Бүгд хуулинд захирагдана. Иргэдийн байгуулсан төр учраас иргэддээ буцаад үйлчилнэ гэсэн үг.
Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдах, үг хэлэх, шашин шүтэх эс шүтэх, өмчлөх эрх гээд хүний баахан эрх бол либерализм. Капитализм ч өөр ухагдахуун. Капитализм бол эдийн засгийн тогтолцоо, ардчилал бол төрийн тогтолцоо, либерализм бол нийгмийн харилцааны үзэл баримтлал (бараг л философи). Бүгдийг нь ардчилалтай нийлүүлэн хутгах нь өрөөсгөл гэж бодож байна.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт