Амжилтанд хүрэхийн тулд хөдөлмөрлөх ёстой юу, аль эсвэл толгойгоо ажиллуулах ёстой юу?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Тархиа ажиллуулах ёстой. Тэнэг бол хичнээн хөдөлмөрч байгаад яах юм. Зөвхөн хөдөлмөрийг шүтэх юм бол бид дундад зууны амьдралын хэв маягийг хадгалсаар дуусах болно. Гэхдээ хөдөлмөр хүнийг бий болгодог гэж үнэн. Хөдөлмөрлөснөөр хүн тархиа ажиллуулах шаардлагатай тулдаг. Хөдөлмөрлөхгүй бол тархи ажиллахгүй гэсэн үг. Тэгэхээр бүгд хөдөлмөрлөж байж л урагшлах болно. Харамсалтай нь өөр ямар ч зам байхгүй.
Тийм болохоор хүмүүст боловсрол хэрэгтэй. Заавал дээд боловсролтой байх шаардлагагүй. Дунд боловсрол бол үнэндээ хамгийн чухал нь байдаг. Тэнд хүн анзаарахгүй байж байгаад их зүйл сурдаг. Уншиж бичихээс гадна бусадтай харьцах, багаар ажиллах, өөрийгөө дайчлах, нийгмийн талаарх ойлголт, хүн төрөлхтний түүх, уран зохиол, гоо сайхны мэдрэмж, ёс суртахуун, уламжлал, шинжлэх ухааны талаарх тодорхой мэдлэг аваад гардаг. Ерөнхий боловсролоо эзэмшчихсэн байхад тэгээд тэр нь зам мөрийг нь заагаад өгнө дөө ер нь. Залуучууд мэргэжлээ өөрсдөө сонгох ёстой. Зөвхөн мөнгө олох зорилгоор бус, таалагдсан ажлаа хийж аз жаргалтай амьдрах тухай л даа. Дуртай ажлаа хийх шиг сайхан зүйл энэ ертөнцөд байхгүй л дээ ер нь.
Төлөвлөгөө эсвэл ямар нэг төсөл барьж авсан бол эцсийг нь хүргэж дуусгах хэрэгтэй л дээ. Тэгэхээр яалт ч үгүй шургуу ажиллах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл ердийнхөөс илүү хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Мэдээж үр дүн нь хэр байх нь тухайн хүний эзэмшсэн мэдлэг чадвараас хамаарахаас гадна хөдөлмөрч зан тэгээд өөрийнх нь сонирхол. Хүн зориг гаргаад эхлүүлсэн ажлаасаа заримдаа залхдаг, шантардаг. Харин үүнийг оюун санааны хүчээр давж гарна. Толгой дотор их юм өрнөнө гэсэн үг л дээ. Гэхдээ миний бодлоор ямар ч тохиолдолд хүн тайван байх л хэрэгтэй. Ганц удаа амьдарч байж адгаж гүйсээр амьдралаа дуусгаж яах юм гэж бодогддог. Хөгшрөөд тэтгэвэрт гараад яг юу болоод өнгөрчихөв өө гэдэг байх гэж. Зүгээр л гол нь зогсолтгүй урагшлах хэрэгтэй байх.
Амьдрал хатуу ширүүн. Тийм болохоор чи бас хатуу ширүүн байх хэрэгтэй. Амьдрал хатуу, чи зөөлөн байж болохгүй. Амьдрал чамайг цаг ямагт сөгдүүлэх гэж оролдох болно, харин чи амьдралыг ялах ёстой. Үнэндээ амьдрал бол чиний дайсан. Түр амсхийх, жишээ нь хоол идэх, бие засах, хурьцал хийх бол зөвхөн завсарлага. Сайн тэмцсэн бол бонустай завсарлага авах байх. Бусад үед үргэлж чамайг амьдрал чамайг устгах гэж оролдох болно. Тэгэхээр амжилт нь амьдралтай байлдахаас эхэлдэг Гэхдээ хүмүүстэй эвгүй харьцана гэсэн үг биш, харин ч эсрэгээрээ, эелэг боловсон, тэвчээртэй хандах хэрэгтэй. Яагаад гэвэл чиний амжилтад бусад хүмүүсийн оролцоо их байна.
Асуултад хариулахад, толгойгоо ажиллуулаад дараа нь хөдөлмөрлөх хэрэгтэй. Өдөр бүр бүх хүчээ шавхан хөдөлмөрлөх шаардлагатай. Гэхдээ толгойгоо ажиллуулахгүй бол буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээсээр дуусна. Эцэст нь санаагаа хэрэгжүүлэх хэцүү. Яагаад гэхээр өөрөө өөртэйгээ (чухам яг л өөрөө өөртэйгээ) тэмцэлдэх хэрэгтэй болдог учраас хэцүү даалгавар.
Хүнд хамгийн их саад болдог зүйл бол тав тухтай байдлаасаа мултарч чаддаггүй байдал. Эсвэл тав тухай байдал руу татагддаг байдал. Орой эрт унтахыг эсвэл өглөө эрт босохыг хүсдэггүй байгаа байдал бол тав тухтай байдлаасаа хүн хагацахыг хүсэхгүй байгаагийн шинж.
Богино хугацааны аз жаргал, урт хугацааны аз жаргал гэж бий. Богино хугацааны аз жаргал нь түр зуур хэтэрсэн таашаал аваад дуусах, урт хугацааных нь үргэлжилсэн тогтвортой боломжийн таашаал. Өөрийгөө ямар нэгэн дэглэмд дасгах хэрэгтэй гэсэн үг. "Дадал зан чанарыг бий болгоно, зан чанар хувь заяаг удирдана, хувь заяа хүний амьдралыг шийднэ" гэж еврейчүүд үздэг шиг санагдаж байна.