"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-03-04T20:47:18+08:00

    Монголд хамаагүй нэр томъёо. Ялангуяа Америкийн (мөн баруун Европ) хүн ам зүйн (демограф) статистик. Бидний хэрэглэдэг 60-аад оныхон, 80-аад оныхон гэдэг ойлголт юм. 2000 оноос хойш төрөгсөд гэж бид ярьдаг ч шууд ойлгогдохоор нэршил байхгүй. Гэтэл барууны хүн ам зүйч, судлаачид нь нэр олоод өгчихөж.  Тухайлбал 1946-64 онд төрөгсдийг "Boomers" гэх жишээтэй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа төрөлт огцом өссөн учраас ингэж нэрлэсэн гэнэ. Сүүлийн үед манайд сонсогдоод байгаа "Z" үеийнхэн гэдэг нь 1997-2012 оныхон. Zoomers гэсэн үгний товчлол (утга нь элбэг хангалуун гэсэн шоглож өгсөн нэр бололтой). 2010 оноос хойш бол "Alpha" гэх мэтээр цааш явах нь л дээ. Гэхдээ монголчууд бидэнд эдгээр нэршлүүд тохирохгүй гэж бодож байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараах Америк, баруун Европын амьдрал биднийхээс тэс өөр. Тэд 1990 оны хувьсгалыг мэдрээгүй, тэнд өмч хувьчлал явагдаагүй, картын бараанд шилжээгүй, Зөвлөлтийн харъяа, хяналтад байгаагүй, коммунизмаас капитализм руу огцом шилжилт хийж байгаагүй. Тийм болохоор бусдыг дууриан "Z" үеийнхэн гэж ярих утгагүй байх. Бид өөрсдөө хүн амаа сайтар судлах хэрэгтэй. Судалгаа огт хийгдэхгүй байгаа учраас барууны нэр томъёонуудад дарагдаж байна.

    • 0
    2022-03-04T20:41:06+08:00

    Европчууд баян учраас төр засаг нь судалгааны байгууллагуудаа маш сайн санхүүжүүлдэг. Ингээд судлаачид нь цалин авч байгаа учраас зүгээр суухгүй, тултал нь судлаад шинэ нэр томъёо бодож олоод гаргаад тавьчихдаг. Дараа нь мэдээллийн хэрэгслүүд нь өлгөж аваад ашигладаг. Ингээд иргэдийнх нь үгсийн санд ордог. Тэрийг нь монголчууд авч ашиглахыг оролдож байна.

Хариулт үлдээх