Media convergence theory гэж юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Нэг үгээр бол "цахимжуулалт". Media гэж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, харин convergence гэж нийлэмж. Хаана юу нийлээд байна гэхээр бүгд (боловсрол, санхүү, урлаг, бизнес, төр) нэг л замаар олон нийттэй харьцах болж байна. Тэр нь интернэт буюу компьютерийн сүлжээ. Компьютер нь техник хангамж, программ хангамжаас бүрдэх бөгөөд үүнд гар утас, таблет ч багтана, харин тэдэнгүйгээр интернэт оршин тогтнох боломжгүй. Мөнгө, ном, сонин, сэтгүүл, плакат, пянз, диск, кассет, радио, телевиз бүгд нийлээд одоо компьютерийн өгөгдлүүд болчихсон. 21-р зуун мэдээлэл технологийн зуун болно гээд байсан нь энэ. Олон нийттэй харьцдаггүй, ханддаггүй, тэдэнтэй харьцдаггүй байгууллага гэж байхгүй учраас аргагүй.