Сахароз, глюкоз, лактоз, фруктозын ялгаа юу вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
Бүгд ижилхэн хэмжээний илчлэгтэй - грамм тутамд 4 калори. Сахароз, глюкоз, фруктоз гурав жимс, ногоо, сүү, буудайнд байдаг бол лактоз зөвхөн сүүнд байдаг. Эдгээрийн химийн томъёонууд нь бага зэрэг өөр. C₁₂H₂₂O₁₁ - сахароз, C₆H₁₂O₆ - глюкоз/фруктоз (бүтэц нь өөр), C₁₂H₂₂O₁₁ - лактоз. Хүний организмд шингэх явц нь бас ялгаатай.
Сахароз нь глюкоз, фруктоз хоёрын молекулаас бүрддэг. Сахароз гэж элсэн чихрийн шинжлэх ухааны нэршил. Моносахарид (ганц бүтэцтэй) эсвэл дисахарид (хоёр бүтэцтэй) ангилалд багтдаг, дисахарид нь хоёр моносахаридаас бүрддэг (гурваас арав хүртэлх бүтэцтэй бол олигосахарид, арваас олон бол полисахарид). Жимс, ногоо, буудайнд байх ба хүний гараар боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд бий (чихэр, ундаа, зайрмаг, торт г.м). Сахарозыг ихэвчлэн чихрийн нишингэ эсвэл чихрийн манжингаас гаргаж авдаг. Сахароз нь фруктозоос илүү сул амттай ч глюкоз, лактозоос иүү чихэрлэг амттай.
Глюкоз бол энгийн сахар буюу моносахарид. Бидний нүүр уснаас гарган авдаг энергийн эх үүсвэр. Нүүрс усны барилгын материал гэсэн үг. Биед ороод цааш задрахгүй. Хүнсэнд клюкоз нь бусад энгийн сахартай (фруктоз, галактоз (сүүний сахар)) холбогдон полисахаридийн цардуул (нүүрс усны биомолекул) эсвэл дисахаридийг үүсгэдэг. Эрдэнэ шиш, буудайнаас гарган авч боловсруулсан бүтээгдэхүүнүүдэд ашигладаг. Глюгоз нь сахароз, фруктозоос сул амттай ч лактозоос илүү чихэрлэг амттай.
Лактоз (сүүний дисахарид) бол сүү болон сүүн бүтээгдэхүүнд байдаг сахар. Глюкоз болон галактозаас (сүүний моносахарид) бүрддэг. Лактоз нь хүний биед шаардлагатай (ясанд сайн) цайр болон магнийг шингээхэд тусалдаг. Эхийн сүүг орлуулагчид их хэмжээгээр агуулдаг (ялангуяа 0-ээс 6 сартай хүүхдийн). Тамирчид лактозтой коктейль уудаг нь булчинг нөхөн сэргээх үйлчилгээтэй гэж үздэг.
Фруктоз нь глюкозын нэгэн адил энгийн буюу моносахарид төрөлд багтдаг. Жимс, лууван, сонгино зэрэг зарим хүнсний ногооны үндсэнд байдаг. Сироп, өтгөрүүлсэн шүүс хийхэд ашигладаг. Фруктоз нь хамгийн чихэрлэг амттай сахар.
Хүний организмд хэрхэн шингэдэг вэ?
Хүний организм моносахарид, дисахаридийг ялгаатай шингээдэг. Моносахарид нь хамгийн энгийн учраас нарийн гэдэс түүнийг задлах шаардлагагүй тул шууд цусанд шингэдэг. Харин сахароз (элсэн чихэр, ёотон) зэрэг дисахаридийг задлах шаардлагатай. Хэдийгээр сахароз нь задарсан ч бодисын солилцоонд ялгаатай нөлөө үзүүлнэ.
Шүлсэн дэх энзим (хоолны шингэцийг сайжруулах нөлөөтэй фермент) нь сахарозыг хэсэгчлэн фруктоз болон глюкоз болгон хувиргадаг боловч ихэнх нь нарийн гэдсэнд очин задардаг. Сахарыг задлах үүрэгтэй нарийн гэдсэн дэх энзим (сахараз) нь сахарозыг фруктоз болон глюкоз болгон хувиргадаг. Харин глюкоз нь фруктозын шингэлтийг хурдатгадаг. Үр дүнд нь инсулиний өсөлтийг өдөөдөг. Тиймээс хэтэрхий их фруктоз цусанд шингэх нь элэг өөхлүүлдэг. Фруктоз, глюкоз хоёрыг нэг дор хэрэглэж болохгүй гэсэн үг.
Глюкоз нь нарийн гэдэсний ханаар дамжин цусанд шууд шингэж эсүүдэд хүрдэг. Амархан шингэдэг учраас инсулинийг (сахарыг эсүүдэд хуваарилах үүрэгтэй гормон) хурдан ялгаруулдаг. Глюкоз нь эсүүдэд хүрч энерги болон ашиглагдах ба илүү гарсан нь гликоген (нэг төрлийн полисахарид) болон хувирч ирээдүйд хэрэглэгдэхээр булчинд эсвэл элгэнд нөөцлөгддөг. Хүний организм цусан дахь сахарын хэмжээг нарийн хянаж байдаг бөгөөд хэтэрхий бага болоход булчин эсвэл элгэнд нөөцөлсөн гликогенийг эргээд глюкоз болгон хувиргаж цусанд шингээж энерги болгон ашигладаг.
Лактоз нь нарийн гэдсэнд хүрээд глюкоз болон галактоз болон хуваагдан цусанд удаан шингэх ба галактоз нь булчин болон элгэнд очин глюкоз болон хувирдаг.
Фруктоз нь глюкозын нэгэн адил цусанд шууд шингэдэг. Гэхдээ глюкозыг бодвол цусан дахь сахарын хэмжээг аажуухан нэмэгдүүлнэ. Тийм болохоор инсулиний хэмжээнд айхтар нөлөөлөхгүй. Гэсэн хэдий ч тэр элгэнд ачаалал өгдөг. Учир нь фруктозыг энерги болгон ашиглахын тулд элэг түүнийг глюкоз болгон хувиргах шаардагатай. Фруктозыг илчлэг ихтэй хоолтой байнга хамт хэрэглэвэл судасны хана өөхлөх аюултай.