Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та \"Хувийн тохиргоо\" хуудас руу орон нэрээ өөрчилж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Хүүхэд өөр бусад хүүхэдтэй тоглохыг хүсдэг. Энэ бол хүүхэд нийгмийн харилцаанд орохыг хүсэж буй байдал. Нийгмийн харилцаанд орох нь хүүхдийн сэтгэл зүй, оюуны хөгжилд сайнаар нөлөөлдөг. Хүүхдийг нийгмээс тусгаарлаж болохгүй. Хэрэв тусгаарлавал нийгмийн харилцаагүйгээр соёл иргэншил бий болдоггүйн адил хүүхэд хүн болж төлөвшихгүй. Хүн бол нийгмийн амьтан. Хүмүүс үргэлж бие биенээсээ харилцан хамааралтай. Нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох аргагүй, хэл яриа болон оюун ухаан нь хөгжихгүй.
Үг бол амьд. Нийгмийн харилцаа хэл ярианаас эхэлдэг. Хэл яриа байгаагүй бол нийгмийн харилцаа гэж байхгүй. Хэл бол соёл. Соёл бол хүн хоорондоо харилцааны хэм хэмжээ (үнэт зүйл). Эндээс ёс зүй, урлаг, гоо сайхан, хариуцлагын тухай ойлголт бий болж багаар ажиллах чадвартай болж хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж амьдралын чанар дээшилдэг.
Нийгмийн харилцаа олон янз бөгөөд эмх замбараатай. Гэр бүлийн, хайр сэтгэлийн, найз нөхдийн, хамт олны гэх мэт. Тэд бүгд тус бүр өөр харилцааг шаардана. Эцэг эхтэйгээ харилцах харилцаа гэж байгаа бол найз нөхдийн харилцаа гэж бас бий. Ямар нөхцөлд, хэнтэй хэрхэн харилцахыг тухайн хүн нийгмээсээ суралцана.
Нийгмийн харилцаанаас иерархи (шатлан захирах ёс) төрнө. Өөрөөр хэлбэл итгэл даасан нэгэндээ удирдлагыг өгдөг. Хүчтэй нь бусдыгаа манлайлна гэсэн үг. Тэгэхгүй бол замбараагүй, тал бүр тийш харсан сүрэг болно. Нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм зохиож бүгд дагаж мөрдөж зөрчвөл шийтгүүлнэ, сайн үйл хийвэл шагнуулна. Шийтгэлгүй, шагналгүй нийгмийн харилцаа гэж байхгүй. Нийгмийн харилцаанд хэн нэг нь дураараа авирлах боломжгүй, нийтэд тохируулж биеэ авч явна.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт