"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2024-11-29T14:41:17+08:00

    Фермент ч гэдэг. Утга нь "исэлт". Энзим, фермент хоёул "исэх" гэсэн утгатай латин үг. Бүх амьтан, ургамалд байдаг уургийн нэгдэл. Организмын бодисын солилцоо, биохимийн урвалд оролцох боловч өөрөө бол өөрчлөгддөггүй. Энзим нь ургамал ургах, амьд организм өсөж торних тэгээд хатаж унах, мөхөх үйл явцыг гүйцэтгэдэг. Амьдралын мөнхийн мөчлөгийг хариуцсан "эрхлэгч".

    Энзим бас идсэн хоолыг шингээдэг. Энзим байхгүй бол идсэн хоол шингэхгүй. Ходоод хямарч, гэдэс дүүргэнэ. Өөрөөр хэлбэл идсэн зүйл задарч хүний биед хэрэгтэй уураг болон нүүрс ус болон хувирах боломжгүй болно. Энзим нь түүхий хүнсний бүтээгдэхүүнүүдэд байдаг. 45-аас дээш хэмд халаахад энзим нь идэвхгүй байдалд шилждэг. Тийм учраас хоол хүнсний 50 хувь нь түүхий байх шаардлагатай гэдэг. Учир нь шим тэжээл (витаминууд) энзимийн тусламжтайгаар хүний биед шингэдэг. Тиймээс үргэлж бүрэн болгосон эсвэл боловсруулсан хүнс хэрэглэх нь шим тэжээлийн дутагдалд ороход хүргэдэг. Гэхдээ хүний организм өөрөө (шүлсний булчирхай, нойр булчирхай, нарийн гэдэсний хана) энзим ялгаруулдаг. Хэрэв хүн өөрөө энзим ялгаруулах чадваргүй болбол эмч энзим агуулсан эм бэлдмэл бичиж өгдөг.

Хариулт үлдээх