"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2024-10-05T16:10:09+08:00

    Өвөл идэх юм нь ховорддог тул хавар, зун, намрын турш биедээ хуримтлуулсан өөхөн давхаргаа хэрэглэнгээ хавар болтол үүрэндээ "унтдаг". Бие дэх өөх нь энергийн эх үүсвэр болох тул хэмнэхийн тулд хөдөлгөөнгүй хэвтдэг.

    Баавгай өвлөөс өмнө амжиж таргалахын тулд зогсоо зайгүй идэж явдаг. Өдөр бүр 20 мянга орчим калори авах бөгөөд улмаар долоо хоног бүр 12-15 кг жин нэмж байдаг.

    Баавгай ичиж байхдаа бие засдаггүй.

    Ичиж байх үед биеийн бодисын солилцоо удааширч, биеийн температур буурч, тархины идэвхжилт багасдаг. Үе үе байрлалаа өөрчилж ямар нэгэн чимээ гарвал сэрдэг. Хавар ичээнээсээ гарахад биеийн жингийнхээ 20 хувийг алдсан байдаг.

    Хэдий чинээ урт өвөл болно төдий чинээ удаан ичнэ. Сибирь, Альяскийн баавгай 7 сар ичдэг бол арай дулаан газрын баавгай 2-5 сар ичдэг. Баавгай хавар ороо нь орох ба эм баавгай өвөл ичиж байхдаа төрдөг.

Хариулт үлдээх