"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2024-09-15T16:06:01+08:00

    Дэлхий дээр 195 улс орон байдаг. Тэдгээр улс орнууд гарал үүсэл, үнэт зүйлээрээ нэгдсэн байдаг. Тэдний зорилго нь аз жаргал. Харин аз жаргалд хүрэхийн тулд улсаа хүчирхэг, өрсөлдөх чадвартай, нэр нөлөөтэй болгох шаардлагатай. Аз жаргалыг ганц хүн бий болгодоггүй, түүнийг олуулаа хамтарч бүтээдэг. Ингэхийн тулд нэгдүгээрт эв найрамдалтай амьдрах хэрэгтэй болно, хоёрдугаарт нийтээр дагаж мөрдөх хууль дүрэмтэй байх шаардлагатай, иргэн бүр улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах ёстой. Ингээд иргэн бүр улсынхаа бий болгосон тэр системийн салшгүй нэг хэсэг болдог. Системийнхээ салшгүй хэсэг, нийгмийнхээ зүй ёсны гишүүн бол хэзээ ч улсаа хорлохгүй, хууль дүрмийг нь зөрчихгүй, эрхээ эдлэхийн хажуугаар үүргээ бас биелүүлнэ (татвараа төлнө, бусдад хэрэгтэй хүн болно). Өөрөөр хэлбэл тогтолцоог ажиллуулахын тулд иргэд нь өөр хоорондоо хамтран ажиллах чадвартай байх шаарлагатай. Тэгж чадсан иргэн хүн бол сайн хүн, чадахгүй бол муу хүн. Сайн хүн гэж өөрийгөө үл хайхран үргэлж буян үйлддэг, бусдын буруу үйлдэл бүрийг уучилдаг зөөлөн хүнийг хэлэхгүй. Сайн хүн шаардлагатай үед хатуу байх ёстой. Тухайн хүний сайн мууг сэтгэлийн хөдөлгөөнөөр (өөрт таалагдснаар) тодорхойлохгүй, харин дээр хэлсэнчлэн нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн бие хүнээр илэрхийлэгдэнэ. Тэр хүн ажилсаг байх ёстой, хувийн зохион байгуулалт сайтай байх ёстой, сэтгэлийн хаттай байх ёстой, алдаанаасаа суралцдаг байх ёстой, бусдын эвийг олдог байх ёстой, эхэлсэн ажлаа дуусгадаг байх ёстой, өөрт нь өгсөн итгэл найдварыг алддаггүй байх ёстой.

    Дэлхийн хүн гэж байдаггүй, хүн бүр улсаа төлөөлнө. Улсынхаа төлөө бусад улстай дайтдаг, дайтсаар ч байх болно. Монгол улсыг амбицтай гэж бодож байна. Юун амбиц билээ? Хүн бүр амбицтай байдаг шиг улс орон бүр амбицтай. Харамсалтай нь дэлхийн амбиц гэж байдаггүй (харь гаригийнхантай уулздаггүй л юм бол шүү дээ). Амбицтай байхын тулд өрсөлдөгчтэй байх шаардлагатай, гэтэл дэлхийн өрсөлдөгч хэн билээ? Хүн болгоныг хайрлах боломжгүй. Хэрэв хүн болгоныг хайрлаж байгаа бол тэр хэнийг ч хайрладаггүй гэсэн үг.

    Эр хүн үнэндээ улсаа нэн тэргүүнд тавьдаг. Мэдээж хувийн амьдралаа бодно, гэхдээ хүн бүр амин хувиа хичээгээд байвал яваандаа тэр амин хувийн амьдрал нь ч үгүй болно. Яагаад гэвэл миний амьдрал бусдаас хамааралтай, харин бусдын амьдрал надаас хамааралтай. Тийм учраас улсаа нэн тэргүүнд тавихаас өөр замгүй юм.

Хариулт үлдээх