Реализм гэж геополитикийн ямар онол вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Дэлхийн улс гүрнүүд энх тайвнаар зэрэгцэн орших боломжгүй гэдэг улс төрийн гутранги үзэл. Үүнийг тайлбарлахдаа, хүчтэй нь хүчгүйгээ ялж, түрэмгийлж, эрх ашгаа тулгаж ирсэн түүхтэй бөгөөд цаашид ч тийм байх болно гэдэг. Тиймээс дайн бол гарцаагүй ба тэмцэл, хүчирхийлэл нь хүн төрөлхтний хувь заяа, амьдралын салшгүй хэсэг гэнэ. Энэ утгаараа аливаа үндэстэн, ястан, холбоо, эвсэл нь өөрсдийн сонирхлыг нэн тэргүүнд тавьж бусад нэгдлийг өрсөлдөгчөө эсвэл магадгүй бүр дайснаа хэмээн харж тэднийг устгах, аль эсвэл эрхшээлдээ бүрэн оруулах зорилго тавина.
Үүний эсрэг онол нь альтруизм. Өөрсдийн эрх ашгийг умартан бусдын төлөө амьдрах үзэл. Ингэснээр дайн тулаангүй, амар амгалан оршин тогтноно гэдэг.