Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Таны имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээнэ. Бүртгэлээ баталгаажуулсны дараа та "Хувийн тохиргоо" хэсэг рүү орон нэрээ өөрчилж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Баян айлын хүүхэд ядуу айлын хүүхдээс илүү хөгжих боломжтой. Тэд эрүүл саруул орчинд өсөж бойжин өндөр боловсрол эзэмшдэг. Харин ядуу айлын хүүхэд сургуулиа хаяж ажил хийдэг. Ингээд баян айлын хүүхэд илүү их мэдлэгтэй болдог тул дээд албан тушаалд очно, ядуу айлын хүүхэд доод албан тушаалд очно. Эд хөрөнгө өвлөгдөх тухай дурдаад ч яахав, баян нь баян хэвээр (эсвэл улам баян), ядуу нь ядуу хэвээр үлдэнэ. Тэгэх явцад нийгэм нь авлигажсан бол "давхар стандарт" бий болдог. Өөрөөр хэлбэл баячууд албан тушаалтнуудад мөнгө өгч өөрсөддөө улам их боломжийг бий болгодог. Үр дүнд нь ядуусын хөдөлмөрийг цөөхөн баячууд мөлжсөн феодалын нийгэм бий болж язгууртан ба борчууд гэсэн хоёр давхарга бий болох нь ойлгомжтой. Үүнийг засахын тулд төр нь бодлого гаргаж дунд боловсролыг үнэгүй болгож баян ч бай, ядуу ч бай бүгдийг нь нэг дор ижилхэн форм өмсүүлэн сургадаг. Тэгээд онц сурсан төлбөрийн чадваргүй хүүхдүүдийг төрийн тэтгэлгээр их дээд сургуулиудад элсүүлж, цалингийн доод хэмжээ тогтоодог.
Зарим судлаачид нийгмийн давхаргыг 3 хуваадаг. Гэхдээ үнэндээ тэр нь 2-хон байдаг. Тэгш боломжоор хангагдсан тохиолдолд дундаж давхарга бий болдог бөгөөд нэн ядуучууд болон нийтийн албанд ажилладаг хүмүүсийг энэ нөхцөлд давхаргад хамаардаггүй. Баян болон хэт баян, дунд болон дундаас доогуур гэж ангилж харин болно. Учир нь аль ч нийгэмд нэг хэсэг нь нөгөө хэсгээ удирдаж байдаг нь жам юм. Эсвэл нэг хэсэг нь нөгөө хэсэгтээ захирагдан ажиллаж байдаг, бүдүүлгээр хэлбэл "ашиглагдаж" байдаг. Давхарга хэзээ ч алга болохгүй гэсэн үг. Зөвхөн коммунист нийгэмд анги, давхарга байдаггүй. Дахин хэлэхэд дарга нар давхаргад хамаарахгүй. Сэхээтэн, ажилчин, малчин бол анги, давхарга биш. Нийгмийн давхарга гэж тухайн системийн үр дүнд бий болсон зөвхөн амжиргааны ялгаа юм. Муухай сонсогдох ч эцсийн эцэст хөрөнгө, орлого, мөнгөтэй холбоотой асуудал.
Ардчилсан капиталист буюу социал демократ нийгэмд ядуурлыг устгаж оронд нь дундаж давхаргыг зориуд бий болгодог. Тэр арга нь зарим хүнд таалагдахгүй байж магадгүй ч хүн бүрийг ажилтай болгох замаар эдийн засгаа идэвхжүүлдэг. Эдийн засаг идэвжсэнээр бизнес цэцэглэнэ, бизнес цэцэглэснээр банкуудын үйл ажиллагаа сайжран төлөвшинө. Банкуудын үйл ажиллагаа сайжрах бол эдийн засгийн хамгийн сайн үзүүлэлт. Ажилгүйдэл нэмэгдвэл банкууд нэг нэгээрээ дампуурдаг. Яагаад гэвэл зээл, хадгаламж буурч банкууд ашиггүй ажиллаж төв банкид мөнгөө тушааж чадахаа больдог. Тийм учраас дундаж давхаргыг хадгалахын тулд тэднийг нэгдүгээрт ажилтай байлгах, хоёрдугаарт тэдэнд зээл (байр, машин, гар утасны г.м лизинг) өгч байх хэрэгтэй. Зээлтэй хүмүүс зээлээ төлөхийн тулд ажил хийнэ, ажил хийснээр худалдан авалт нэмэгдэнэ, худалдан авалт нэмэгдснээр дэлгүүрүүд ашигтай ажиллана. Зөвхөн дэлгүүрүүд ч биш, худалдаа үйлчилгээний бүх компаниуд. Ийнхүү дундаж давхаргын идэвхтэй амьдралын хүчээр дээд давхарга буюу баячуудын бизнес мөн амжилттай явагддаг. Дундаж давхарга мэдээж тэдний компаниудад орж ажиллана, тэдний компаниудаар үйлчлүүлнэ. Өөрөөр ядуурлыг багасгах боломжгүй. Цалингаа цуглуулж байр, машин авах бараг боломжгүй. Огт боломжгүй биш их хугацаа зарцуулна. Энэ систем нь зөв мэт боловч баячууд нь бусдынхаа хөдөлмөр, зүтгэлийг ашиглан мөлжсөн хэвээр. Сайхан амьдрахыг хүссэн сэтгэлийг нь мөнгө болгон хувирган идэж буй. Гэхдээ доод давхаргаас дээд давхарга руу гарах боломж бол нээлттэй. Гэсэн хэдий ч эд хөрөнгө өвлөгддөг тул төрөлхийн баячууд бий болж тэднийг гүйцэхэд хэцүү болно. Ийнхүү баян ядуугийн хорвоо цааш үргэлжилнэ.
Нийгмийн давхраажилт Улаанбаатараар бол Зайсангийн баячууд, орон сууцны хорооллын дундачууд, гэр хорооллын ядуучууд.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт