Бүртгэлийн нэр*
И-Мэйл*
Нууц үг* Нууц үгийг харуулах
Нөхцөл* Бүртгүүлснээр та Үйлчилгээний Нөхцөл болон Нууцлалын Бодлогыг зөвшөөрч байна.
Мартсан
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." - Б.Ринчен
Эцгийн эрх ёс хэрэгжихгүй бол хүмүүжлийн тухай ярих ч хэрэггүй болно. Эцэг эх нь хүүхдээ амьдралд бэлдэнэ. Гэхдээ өөрсдийн баримталдаг дэг жаягийг хүүхэддээ дадал зуршил болгох ёстой. Нэгэнт эцгээр овоглож байгаа учраас эцгийн талын уламжлал, хэлхээ холбоог үргэлжлүүлэх учиртай. Тэр нь өвлөгдөх эд хөрөнгө, эсвэл оюун санааны үнэт зүйлс байна. Олон зуун жил үе дамжин бүрэлдсэн удамшил (генетик) дээр гэр бүлийн хүмүүжил нэмэгдэж, тэгснээр хүүхэд хүмүүжлийг амархан өөриймшүүлнэ. Энэ бол мартсан зүйлийг нь сануулж байгаатай адил юм.
Хэрэв хүүхэд дэлгүүрт хүссэн зүйлээ авахаар уйлж бархиран ээж аавыгаа ичээж байгаа бол тэд хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй байна. Хүмүүжил бол үндсэндээ биеэ барих чадвар юм. Хүн өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж, өөртөө дэг журам тогтоож чаддаг байх ёстой. Тэгвэл хүн өөртөө болон бусдад хэрэгтэй зүйлийг бүтээх боломжтой болно. Хүүхэд бас зорилго, амбицтай байх хэрэгтэй. Тэгэхдээ зорилгодоо хүрэхийн тулд олон зүйлийг тэвчих хэрэгтэй болно. Ялалт, ялагдал, бахдал, харуусал. Тэдгээрийг даган ирэх сэтгэлийн хөдөлгөөнүүдийг хянаж чаддаг байх ёстой. Өвдөлт байхгүй бол амжилт байхгүй.
Хүмүүжүүлнэ гэдэг хүнээр хүн хийнэ гэсэн үг. Ямар хүнийг бүтээхийг эцэг эх хариуцдаг. Эцэг эх бол хүүхдийнхээ хувьд Бурхан нь. Буруу зүйл хийвэл шийтгэнэ, зөв зүйл хийвэл шагнуулна. Түүнийг ирээдүйд алдаа гаргахаас хамгаалж буй. Энэ бол дарангуйлал биш хайр. Хайрлана гэдэг эрхлүүлэх, дураар нь байлгах тухай биш.
Нэгэнт л нийгэмших гэж байгаа тул хүүхдийг багаар ажиллах чадвартай болгоно. Хамт олондоо хүндлэгдэх нь маш чухал. Хэрэв хамт олон нь зүтгэж байгаа бол хамгийн түрүүнд яв, нэг нь зовлонд унахад тусал, баярлавал өөрийн амжилт мэт баярла, цаг барь, хэлсэндээ хүр гэж сургадаг. Хүмүүжлийг олон хэсэгт хуваан үзэж болно. Тэдгээр нь сэтгэл зүйн, ёс суртахууны, эрүүл ахуйн, бэлгийн, эдийн засгийн, эх оронч хүмүүжил гэх мэт.
Асуултад хариулах болон сэтгэгдэл бичихийн тулд энд дарж нэвтэрнэ үү.
Өмнөх асуулт
Дараагийн асуулт