"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 1
    2022-10-22T17:24:48+08:00

    Хүн болгонд гуравдагч нүд байдаг гэхэд болно. Биологийн нүдээр бид ердөө л гэрэл, сүүдрийн тусламжтайгаар аливаа зүйлийн бүтэц, үйл ажиллагаатай танилцдаг, түүгээрээ дамжуулан тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулдаг бөгөөд энэ нь маш энгийн, хязгаарлагдмал чадвар юм. Харин гуравдагч нүдээр илүү их цар хүрээтэй, нарийн төвөгтэй зүйлийг олж харж чаддаг. Өөрөөр хэлбэл бид хэзээ ч нүдээрээ харах боломжгүй зүйлсийг оршин байгааг нь хэлбэр дүрс, хөдөлгөөнийг нь мэддэг, математикийн тооцооллоор эсвэл зөн билгээрээ. Альберт Эйнштейн тухайлбал сансарт хар нүх байдаг тухай 1916 онд ярьж байв. Харин хүн төрөлхтөн 2019 онд хар нүхний анхны зургийг авч байв. Түүний хэлсэн нэг алдартай үг нь "Мэдлэгээс илүү төсөөлөл чухал". Дан ганц мэдлэг тус болохгүй, төсөөлөл буюу гуравдагч нүдээ ашиглаж сурах хэрэгтэй гэж байна. Тэгэхийн тулд эрдмийн зэрэг хамгаалсан байх шаардлагагүй аж.

Хариулт үлдээх