"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 2
    2023-04-02T17:54:51+08:00

    Ноогдвор ч гэдэг. Алинаар нь бичих тухайд богино эгшигтэйгээр ногдвор гэх нь зөв байх. Яагаад гэвэл хуучин монгол бичгээр ᠨᠣᠭᠳᠠᠪᠤᠷᠢ буюу "ногдабури" гэж бичдэг. Хэрэв урт эгшигтэй бол жишээ нь таавар гэдэг үг шиг (ᠲᠠᠭᠠᠪᠤᠷᠢ "тагабури") ноогдвор - "ногодабури" гэж бичих байсан биз. Санал нийлэхгүй бол хариу бичнэ үү.

    Математик: Тоог хуваахад гарах хариу.

    Тоог үржихэд гарах хариу нь үржвэр (үржигдэхүүн × үржилт = үржвэр).
    Тоог нэмэхэд гарах хариу нь нийлбэр (нэмэгдэхүүн + нэмэлт = нийлбэр).
    Тоог хасахад гарах хариу нь ялгавар (хасагдахуун - хасалт = ялгавар).

Хариулт үлдээх