"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-05-08T00:31:50+08:00

    Одон орон судлаачид ертөнцөд 2 их наяд галактик бий гэж барагцаалж байна. Галактик тус бүр нь 200 тэрбум одтой гэнэ. Тэдгээрийг 6 тэрбум амьдрал оршин байх боломжтой гаригууд эргэлдэж байгаа гэв. Гэхдээ тэд бол ядаж бактер амьдрах боломжтой гаригууд. Тэдгээрээс олон эс бүхий нарийн бүтэцтэй организмтай нь гэвэл магадлал дахин цөөрнө. Тэр дундаас хүн шиг ухаалаг төрөл үүсэх боломж бас багасна. Үүслээ гэхэд бидэнтэй холбоо барих технологийг бүтээсэн эсэх нь чухал. Тэгээд тэдний дохио дэлхийд ирэх хугацааг гэрлийн хурдаар тооцоход олон мянган жил зарцуулахаар байгаа. Дээр нь хүн төрөлхтний өнөөгийн цаг хугацаатай давхцах ёстой. Үүнийг Дрейкийн тэгшитгэл гэдэг.

    N = R* × fp × ne × fl × fi × fc × L

    N = Бидэнтэй холбоо барьж чадах харь гаригийн иргэншил.

    R = Одод,

    fp = Оддыг тойрон эргэх гаригууд,

    ne = Амьдралыг дэмжсэн нөхцөлтэй,

    fl = Амьтад,

    fi = Ухамсартай амьтад,

    fc = Холбоо барих технологи хөгжүүлсэн,

    L = Дэлхийтэй холбоо барихад зарцуулах хугацаа.

    Эндээс харахад харь гаригаас дохио ирэхгүй байгаад гайхах зүйл алга. Миний өөрийн хувийн бодол гэвэл үүнээс илүү гутранги. Юу гэвэл, нөхцөл гэж юм бий. Хүн шиг эсвэл хүнээс илүү ухаантай төрөл зүйл үүсэхэд яг цав тохирсон нөхцөл. Тэр нь дэлхий шиг 78% азот, 21% хүчилтөрөгч, 1 кг/см² агаарын даралт, 9.807 м/с² татах хүч байх ёстой. Үлэг гүрвэлийн үед агаарын бүтэц нэлээд өөр байсан бөгөөд тэр нь том биетэй амьтад амьдрах таатай нөхцөл болж байсан бол дэлхий дээр том солирууд унаснаар тэд бүгд үхэж оронд хүний өвөг дээдэс үүссэн байдаг. Тийм болохоор дахиад солирын дайралт болоход хүн төрөлхтөн устаж алга болох бөгөөд оронд нь ямар гээчийн амьтан үүсэхийг мэдэхгүй ч миний бодлоор ямартай ч хүнээс илүү ухаантай амьтан төрөхгүй л болов уу. Миний хэлэх гээд байгаа санаа бол хүн төрөлхтний бүхий л түүхийг туулж байж л сая ухаалаг амьтан бий болох бөгөөд хэрэв байгаа бол тэр нь хүн өөрөө байх ба хүнээс илүү ухаантай амьтан энэ ертөнцөд орших ямар ч боломжгүй. Боломжтой байх цорын ганц завшаан бол хүн төрөлхтөн бид өөрсдөө буюу бидний ирээдүйн үр удам юм.

    Хүмүүс миний энэ тайлбарыг сонсоод хүлээн зөвшөөрч чаддагүй юм. Шалтгаан нь хүмүүс өөрсдийгөө хангалттай ухаантай гэж үздэггүй. Бид нүгэл их үйлддэг болохоор тэр байх. Бидний энэ бүтэлгүйтлийг дээрээс хараад толгой сэгсрэн зогсдог биднээс илүү ухаантай, төгс иргэншилтэй төрөл зүйл байдаг гэж итгэж найдсаных, ганцаардсаных, хань татан Бурханыг хамт хайхыг хүссэн сэтгэл юм.

Хариулт үлдээх