"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2022-03-09T21:30:39+08:00

    Украинд нацизм буюу үндсэрхэг үзэл газар авсан гэдэг бол дайн эхлүүлэх болсон үндсэн шалтгаан биш байх. Яахав, тусгаар улс, тэгээд өөрийн гэсэн хэлтэй хойно орос хэлний хэрэглээг хязгаарлах бодлого барьсан биз. Зүүн талд хоёр том мужид нь оросууд ихээр амьдардаг болохоор тэдэнд төрийн шийдвэр таалагдаагүй гэж бодож байна. Тэдгээр оросууд салан тусгаарлах хөдөлгөөн өрнүүлж эхлэхэд Украины төр цэрэг илгээсэн боловч нөгөөдүүл өөдөөс нь зэвсэг бариад байлдчихсан. Үүнийг 2014 оны Украины хямрал гэж нэрлэдэг. ОХУ зүгээр хараад суусангүй, босогчдыг бүх талаар дэмждэг юм. Орос хүн орос хүнээ хамгаалж байна гэж тайлбарладаг. Ингээд босогчдоо дийлэхгүй болонгуут Украин нь НАТО-д элсэхээр хөөцөлдсөн. Үүнийг ОХУ их эгдүүцэн хүлээн авсан байдаг. Салан тусгаарлагчдыг хамгаалахаар цэргээ оруулах шаардлагатай тулгарч магадгүй гэсэн төлөвлөгөө ОХУ-д байсан байх. Хэрэв Украин НАТО-д элсчихвэл ОХУ яаж ч чадахгүй болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч хэлж байсан. Тэр нь ч үнэн.

    Тийм учраас ОХУ-ын халдлагыг зөвтгөх нэг шалтгаан бол Украинд байгаа оросуудын (салан тусгаарлагчдын) эрх ашгийг хамгаалах, өөрөөр хэлбэл Донетск, Луганскийн зарласан тусгаар тогтнолыг хамгаалах, тэгээд Украины төр засгаар тэрийг нь (Крымийг оролцуулан) хүлээн зөвшөөрүүлэх юм.

    Хэрэв Украиныг тэр чигт нь эзлээд ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэж байгаа бол шал өөр асуудал (Украин гэдэг улс байхгүй болно гэсэн үг). Би сэжиглэхдээ тэгэх байх гэж. Би тэр талаар энд бичсэн. Нэмж хэлэхэд Киев бол Оросын түүхэн нийслэл. Оросын түүх гээд яривал Украин, Белорусь, Русь гурав нэг түүхтэй. Энэ шалтгаанаар гарал үүсэл нэгтэй оросуудаа бүгдийг нэгтгэе гэсэн алсын зорилго агуулж байж болно.

    • 0
    2022-03-24T18:02:14+08:00

    НАТО нэрийг ШХАБ шиг монголчилж хэрэглэж яагаад болохгүй гэж? УАГБ (Умард Атлантын Гэрээний Байгууллага) гэе. УАГБ нь ОХУ-ын тусгаар тогтнолд заналхийлж байна гэх утгатай зүйлийг Путин хэлж байлаа. Мөн Луганск, Донетск зэрэг мужуудад Украины үндсэрхэг үзэлтнүүд сүүлийн 8 жилийн турш орос гаралтай иргэдийн эсрэг халдлага үйлдэж байхад барууны нэр хүндтэй хүчирхэг хэвлэлүүд тэр тухай огт мэдээллээгүй, дуугүй өнгөрөөсөн гэж Сергей Лавров буруутгадаг. Үнэн эсэхийг мэдэхгүй ч тэрхүү 8 жилийн турш Украинд чухам юу болж байсан талаар өгүүлсэн гэж болохоор Америк найруулагчийн оролцоотой бүтсэн нэгэн баримтат кино (Ukraine on fire 2006) бий.

Хариулт үлдээх