Орос яагаад Украинтай зууралдаад байна вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Путин хэд хоногийн өмнө ярихдаа Украиныг Зөвлөлт холбоот улс байгуулсан (хаант Оросын үед Украин гэж улс байгаагүй гэж), өөрөөр хэлбэл 1917 оны Октябрийн хувьсгалын дараагаас үүссэн шинэ улс (Украиныг бид өөрсдөө төрүүлсэн) гэжээ. Украины хил хязгаар бол хийсвэр, зохиомол гэж тодорхойлсон байна.
Бас 17 жилийн өмнө буюу 2005 онд Путин сэтгүүлчидтэй хэвлэлийн хурал хийхдээ ЗХУ задарсан нь 20-р зууны геополитикийн хамгийн том гамшиг байсан гэж байлаа. Энэ үгнийх нь цаад санаа бол Украин нэг бол Оростой нэгдэнэ, үгүй бол Оростой ойрын холбоотон болох ёстой гэсэн утга юм. Путины зорилго Украинаар дуусахгүй гэж бодож байна. Путин Оросыг хуучин ЗХУ шиг геополитикийн хүчтэй тоглогч хэвээр байлгах хүсэлтэй байна.
Путины ярианы өнгө бол тэр ЗХУ задран унасанд их харамсдаг ба үүнд АНУ-ыг буруутгадаг төдийгүй ЗХУ-ыг сэргээн (ядаж л төстэй гүрнийг) байгуулахыг хүсдэг нь илт. Гэтэл бүх зүйл Путины эсрэг өрнөж буй. АНУ-ын цэргийн эвсэлд НАТО гээд 20 гаран улс элсчихсэн, Европын холбоо өргөжин тэлээд байдаг, харин Орост бараг юу ч алга. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан хэдэн жижиг орнууд, тэгээд найдваргүй түнш Хятадаас өөр холбоотон байхгүй. Евразийн эдийн засгийн холбоо, бидний бараг сонсож байгаагүй ХАБГБ (Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага), ШХАБ тэгээд гүйцээ. Гэтэл АНУ Европыг бүхэлд нь авчихлаа, надад юу ч үлдээсэнгүй гэж Путин бухимдаж байна л даа.
Том улс, гүрнүүд дэлхийд ноёрхлоо тогтоох, өөрийн дүрмийг зохион хэрэгжүүлэх хүсэлтэй байдаг бололтой. Харин Орос дүрэм зохиолцох хүсэлтэй болохоос хэн нэгний зохиосон дүрмээр амьдрахыг хүсэхгүй байна. Тэр тусмаа Амеркийн дүрмээр тоглохыг хүсэхгүй.
Путин энэ олон жил төр барихдаа зүүн Европоос үлдсэн ганц (Белорусийг үл тооцвол) Украиныг АНУ-аас (НАТО-аас) салгаж авах гэж олон удаа оролдсон. Оросын талыг баримтлагч нарыг нь бүх чадлаараа дэмжин гаргадаг, хахуулддаг, сүрдүүлдэг, бүх аргыг хэрэглэдэг боловч украинчууд ерөнхийлөгчөө байсхийгээд хувьсгал хийгээд унагаачихдаг. Ингээд Путины зорилго талаар өнгөрдөг тул түүний уур бухимдал дээд цэгтээ хүрч байгаа нь энэ.
Одоогийн нөхцөл байдлыг ажиглахад Путин, Зеленский хоёул хүнд байдалд орчихоод байна. Путин дайн эхлүүлчихсэн, Украин ядахдаа төвийг сахих хэрэгтэй, хэрэв төвийг сахихгүй бол өндөр үнэ цэнээр эхлүүлсэн дайныг Путин өөрт ашигтайгаар дуусгахаар эцсээ хүртэл тэмцэнэ гэж бодохоор аймшигтай дүр зураг харагдаад байгаа юм. Тэгэхээр Путины түрэмгийллийг зогсоох ганц арга бол Украины өнөөгийн ерөнхийлөгчийг (зөрүүдлэхгүй бол) АНУ, Европын удирагчид сайтар ятгаж байгаад түр зуур ч болов төвийг сахиулж Путины санааг амраах юм.
Владимир Жириновский (Оросын либерал ардчилсан намын дарга) Украины талаар ярих дуртай нэгэн байв. Тэрээр "Даруухан бус эзэрхэг бодлого хэрэгжүүлэхгүй бол Орос мөхнө" гэдэг байлаа.
В.Жириновский хэлэхдээ, "Бид 300 саяас олон болох ёстой. 300 болон түүнээс дээш хүн амтай улс гүрэн, холбоо, эвсэл л энэ дэлхийд бодлого тодорхойлох боломжтой болно." гэж ярьж байв. Одоо Путин түүнийг санааг гүйцэлдүүлэх гэж байгаа мэт нүүдэл хийлээ. Украиныг цэрэггүй, үндсэрхэг үзэлгүй бүс болгоно гэсэн. Өөрөөр хэлбэл Украины өнөөгийн удирдлагыг татан буулгаад (ерөнхийлөгч Зеленскийг нь хөөж явуулаад эсвэл түүнийг санаатай санаандгүй устгаад) оронд нь өөрийн утсан хүүхэлдэй, насан туршийн диктаторыг томилох, эсвэл бүр Украиныг бүрэлдэхүүндээ нэгтгээд авах сонирхолтой байх шиг байна.
Оросын ард түмэн Путины өдөөсөн дайнд дургүйцсэн шинж алга, харин ч талархан хүлээн авч байгаа янзтай. Путины рейтинг унаж байгаа гэдэг мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Орос нь Украины тусгаар тогтнолыг бүрэн устган шууд өөртөө нэгдэхгүй байх (Донбасс, Крымийг үл тооцвол). Эхлээд тэнд Белорусь шиг өөрийн нөлөөний улсыг байгуулна, дотоод хэрэгт нь оролцоно, бараг л холбооны улсын бүрэлдэхүүн болгож алсын хараатай стратегийн бодлого хэрэгжүүлнэ (орос хэлний хэрэглээг өргөжүүлнэ, соёлын дайралт хийнэ, үндсэрхэг үзлийг нь устгана). Өөрөөр хэлбэл оросжуулах ажиллагааг зүүн Европт хэрэгжүүлэх юм. Үүний хажуугаар мэдээж Амеркийн нөлөөг багасагах.
Геополитик, газар зүйн тухай сэдэв биш байх л даа. Сэтгэлийн хөдөлгөөнөөр эхлүүлсэн дайн гэж барууны зарим шинжээчид хэлдэг. Украинчууд Оросын эсрэг үзэлтэй болчихсон. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт нь Оросыг буруутгасан үг өгүүлбэр орсон байхыг үгүйсгэхгүй. Орос хэлийг айхтар хориглодоггүй ч украйнжуулах бодлогыг бол хүчтэй хийдэг гэж байгаа.