"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 4
    2022-05-26T16:25:51+08:00

    Зар сурталчилгааны эрин зуун. "Мэдээллийн" гэж ерөнхий байдлаар нь нэрлэсэн хэрэг. Бизнес эрхлэгчид бараа, үйлчилгээг аль болох олон хүнд хүргэхийг хүсдэг. Тэгвэл тэр боломжийг нь мэдээллийн сувгууд хангана гэсэн үг. Мэдээллийн сувгууд нь телевиз, радио байсан үе өнгөрч, өнөөдөр интернэт (нийгмийн сүлжээ) болсон. Тухайлбал Facebook, Twitter, Youtube, Instagram, WhatsApp, WeChat, Reddit, TikTok, Flickr, Linkedin, Pinterest гэх мэт. Эдгээр вэбсайтууд зөвхөн зар сурталчилгаар асар их ашиг олдог. Хэрэглэгчид нь олон дагагчтай бол түүнд давуу байдал үүсч мөн л сурталчилгаа цацна. Интернэтийн орчинд олныг байлдан дагуулж байгаа бол тэдгээр хүмүүс мэдээллийн эрин зууныг манлайлж буй.

    • 1
    2022-01-29T02:35:45+08:00

    Технологи гэдэг үгтэй хослуулан хэрэглэх нь зүйтэй байх, "мэдээлэл технологийн эрин зуун" гэж. Учир нь мэдээлэл технологи гэж үндсэндээ компьютер. Мэдээллийн эрин зуун гэж компьютер, ухаалаг гар утасны эрин зуун. Компьютер бол тооцоолон бодох хэрэгсэл гэсэн ойлголттой байсан бол 20-р зууны сүүлээр мэдээлэл хадгалах, дамжуулах хэрэгсэл болсон. Интернэт үүссэн цагаас 21 зуун ямар байж болохыг урьдчилан таамагласан нь энэ. Ингээд бид байршлаас үл хамааран мэдээлэлд ойр болсон (хүмүүс бие биедээ ойртсон гэсэн үг). Гэрээсээ гаралгүйгээр нийгмийн харилцаанд орж болно.

    • 0
    2022-01-29T02:37:14+08:00

    2000 он гарахаас өмнө 21 зуун бол мэдээллийн эрин зуун гэж их ярьдаг байлаа. Ялангуяа барууны хэвлэлүүд энэ талаар их бичдэг байсан. Бид тэр санааг нь ойлгоогүй.

    Гэтэл хүмүүсийн тархийг угаах уралдаанд бэлдэж байсан юм байна.

Хариулт үлдээх