Нэгэнт үхэхээс хойш бид амьдраад яах юм бэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \"Хувийн тохиргоо\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Анх эхээс төрөхдөө бид энэ амьдралд өөрсдийн хүслээр ирдэггүй. Гэхдээ нэгэнт ирчихсэн бол амьдрах л хэрэгтэй. Амьдралаас уйдаад явна гэдэг нь ойр дотныхоо хүмүүсийг зовлонд хаяад явахтай ялгаагүй. Тийм болохоор амьдрах амьдрахдаа бүр чанартай амьдрахыг хичээх хэрэгтэй. Хүн төрөлхтөн бол зүгээр хүн сүрэг биш харин community буюу эв хамтын нийгэмлэг. Хамтарч л бид энэ амьдралыг илүү гэгээлэг болгоно.
Хэрэв үхлийг аймшигтай зүйл гэж бодох аваас тийм бодол төрөх нь гарцаагүй. Нас барсан хүний араас бид гашууддаг болохоор ийм санаа хэлэх нь аргагүй юм. Гол нь тэр гашуудал ямар утгатай зүйл болохыг ойлгох хэрэгтэй. Дахиж хэзээ ч уулзахгүй гэж харамсан гашууддаг уу, аль эсвэл муу ёрын сүнс эсвэл эрлэгийн элч аваад явчихлаа, шороонд булагдчихлаа, хатчихлаа гэж өрөвддөг үү? Хүнд өвчин тусаад удаан хугацаанд тарчилж байсан бол нас барахад нь бараг л уужирдаг, гэнэтийн ослоор амь үрэгдсэн бол цочирдоно. Гэхдээ бүгд эцсийн бүлэгт мөнх бусыг үзүүлж байгаа. Бид бүгд үхдэг. Өдөр болгон хүн үхдэг. Үхэл бол хүн шинээр төрөхтэй зэрэгцээд болдог зүйл.
Үхлээр төгсөх утгагүй амьдралаар амьдраад ч яах вэ гэсэн учир нэгэнт зовлонгийн тухай биш амьдралыг утгагүй болгон харагдуулж буй үхлийн тухай ярьж байгаа тул үхэл гэж чухам юу юм бэ гэдэг асуулт тавигдах нь мэдээж. Үхэл бол миний бодлоор юу ч биш, эсвэл үхэл бол амьдралын нэг хэсэг, эсвэл ерөөс нэг зоосны хоёр тал.
Би өвдөлт айдас хоёрын тухай яриагүй. Өвдөлт айдас хоёр бол амьдрал дахь мэдрэмж. Харин үхэл бол тайлбарлахын аргагүй зүйл. Дээр хэлсэнчлэн үхлийг аймшигтай зүйл гэж бодож эхэлсэн цаг мөчөөс амьдрал утгагүй болж эхлэнэ. Бид бүгд үхлээс айдаг. Гэхдээ үхлээс огт айхаа боль эсвэл үхлийг магтан дуул гэж байгаа юм биш. Үхлийг хэзээ ч байж болшгүй зүйл гэж бодох нь харин учир дутагдалтай. Үүнээс үүдсэн сэтгэл санааны хямрал нийгэмд их байна.