Этилийн спирт, метилийн спирт юугаараа ялгаатай вэ?
Асуулт
Нууц үгээ мартсан уу? Имэйл хаягаа оруулна уу.
Имэйл хаяг руу баталгаажуулах холбоос илгээгдэнэ. Бүртгэл баталгаажсаны дараа \\\"Хувийн тохиргоо\\\" руу орж (нийтэд харагдах) нэрээ сольж болно.
Этилийн спирт (этанол) бол хүнсний спирт. Метилийн спирт (метанол) бол техникийн спирт. Энэ хоёр өнгө, үнэр, амт нь адилхан боловч этанол нь хурц үнэртэй бол метанол нь үл ялиг үнэртэй. Шатааж үзвэл хоёул цэнхэр туяатай боловч этанол нь лааны гэрэл шиг шаргал туяатай дүрэлзэнэ, метанол нь байгалийн хий шиг цэнхэр туяатай бүдэг асна (ногоон туяатай гэж зарим химичид тодорхойлдог). Этанол нь илүү өндөр хэмд удаан шатдаг бол метанол нь эсрэгээрээ. Хуруугаараа тэмтэрч үзвэл этанол нь тослог байдаг бол метанол нь хуурай мэдрэмж төрнө. Этилийн спиртийг архи, шар айраг, дарс гэх мэт согтууруулах ундаануудад хэрэглэдэг бол метилийн спиртийг цэвэрлэгээний шингэнүүд, шил арчигч, будаг шингэлэгч, цавуу, хөөс гэх мэтийг хийхэд ашигладаг. Этилийн спирт бол мансууруулах төрлийн бодис бол метилийн спирт бол хор. Метилийн спиртийг 40 граммаас ихийг уухад үхэлд хүргэх аюултай.
Сонирхуулахад дарс буюу винод метанол агуулдаг байна. Энэ нь виног усан үзэмнээс гаргаж авдагтай холбоотой. Гэхдээ метилийн хэмжээ маш бага (0.01% орчим)учраас хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй.