"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-12-21T01:00:42+08:00

    Нохой, муур эсвэл заан, зараа биш харин хүнтэй гадаад төрх байдлаараа төстэй сармагчин буюу шимпанзе. Зарим нөхөд нохойг ухаантай гэж бодоод байдаг ч үнэндээ нохой бараг хамгийн тэнэг нь. Ер нь нохойн төрлийн амьтад хамгийн тэнэг. Дээр нь муур нэмэгдэнэ. Эдгээр дөрвөн хөлт махчин амьтад хэзээ ч ухаантай байгаагүй. Тэд зөвхөн рефлексээ дагадаг. Нэг зүйлийг олон давтаж хийхээр рефлекс тогтдог тэр зарчмаар л аливааг хүлээж авдаг амьтад. Харин шимпанзе тийм биш. Шимпанзед тодорхой хэмжээний ухамсар бий. Шимпанзе ухаантай учраас дургүйг нь хүргэсэн тохиолдолд өршөөлгүй ханддаг. Хүн бас л тийм. Энэ утгаар ухаан бол өрөвч сэтгэлтэй хэзээ ч нийлдэггүй юм. Нохой тэнэг учраас л өөрийг нь зовоон тарчлаасан хүнтэй нөхөр хэвээр үлддэг. Хааяа л тэвчээр нь барагдахаараа эзэн рүүгээ дайрдаг боловч энэ нь ухамсарт үйлдэл бус харин өөрийгөө болон газар нутгаа хамгаалах зөн совин эсвэл өлсөж цангасны үр дүн, гүйцээ. Нохой муурны тархи маш өчүүхэн бөгөөд тэд хэзээ ч юуг ч ойлгож байгаагүй, ойлгох ч үгүй.

Хариулт үлдээх