"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-12-07T16:17:02+08:00

    Намайг ингэж хэлэхээр хүмүүс шоолж инээдэг юм. Туршилт хийсэн байдаг. Дэлхийн татах хүч үйлчилдэггүй Олон улсын сансрын станц дотор гал асаахад хичнээн хүчилтөрөгч хангалттай байсан ч жижигхэн бөөрөнхий дөл болж хувирсан байдаг. Өөрөөр хэлбэл гал бас хүний бие шиг эсвэл усны дусал шиг жингүүдсэн байгаа юм. Гал багассан нь хүчилтөрөгчийг өөртөө татах нь удааширсантай холбоотой. Илүү хүчтэй асахын тулд дэлхийн татах хүч хэрэгтэй.
    Тэгэхээр ус дэлхий дээр буугаад газарт наалддаг бол дулаан агаар хөөрдөг байна. Харин жингүүдлийн нөхцөлд бүгд ижил түвшинд очдог гэсэн үг.
    Миний санаа бол ус нь дэлхий гадаргуу дээр буусан ч унасаар байдаг гэх дүгнэлт. Дэлхийн төв рүү зогсолтгүй зүтгэдэг, хөрс рүү шингэх гэж оролддог. Харин дулаан агаар нь дээшээ зүтгэдэг. Энэ бол энерги нь дэлхийн татах хүчинд дийлдэхгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид унаж байна галын дөл байрандаа байна. Тийм учраас гал асаж байхдаа дээшээ дүрэлздэг. Лааг бариад гүйхэд хажуу тийшээ дүрэлздэг. Эгц дээшээ хангалттай хурдан явбал гал бөөрөнхий болж хувирна. Энэ утгаараа бид унаж байдаг байх нь.

    Гравитаци гайхамшигтай зүйл. Би үүнийг уналт гэж тайлбарлах дуртай. Бид бүгд газрын гадаргуу дээр тулж байхдаа ч доошоо унах процесс нь зогсоогүй байдаг. Дэлхийн агаар мандал, хүчилтөрөгч бас адилхан.

    Гал бол халуун агаар (энерги агуулсан). Халсан агаар гэрэлтдэг. Галын цөм нь (хамгийн халуун хэсэг нь) төвөөсөө зугатаж дээшээ сугарч гардаг гэсэн үг. Үнэндээ бол галын гадна тал нь бүлээн дотор тал нь халуун байх ёстой. Харин гравитаци үйлчилснээр илүү их агаар шатааж хүчтэй асдаг байна.

    Ингээд халуун агаар буюу энергийг дэлхийн татах хүч өөр рүүгээ татаж чаддаггүй. Тийм болохоор лааны дөл байрандаа үлдэж шатах материал буюу лаа өөрөө доошоо унахтай ижил үйл явц юм.

    Зарим хүмүүс лааны дөл дээшээ явж байна гэж тайлбарладаг ч миний хувьд эсрэгээрээ байдаг нь илүү ойлгомжтой болгох үүднээс юм. Хэрэв лааны дөл дээшээ явж байна гэж тайлбарлавал дараа дараагийн ургаж гарах асуултуудад хариулахад улам төвөгтэй болж тайлбартаа ороогдох юм. Тэд хэлэхдээ халуун агаар хөнгөн учраас дээшээ хөөрдөг, дэлхийн татах хүч үйлчлэхээ болихоор халуун агаар хөөрөхөө болидог гэж. Энэ тайлбараар бол Олон улсын сансрын станц дотор ажиллаж байгаа хүмүүс бүгд станцтайгаа дээшээ хөөрч байгаа болж таарна (утгагүй сонсогдож байгаа биз дээ?).

Хариулт үлдээх