"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 0
    2021-11-27T03:04:57+08:00

    Инээдтэй асуулт байна. Гэхдээ галзуу гэхээсээ илүүтэй сэтгэлийн их хөдөлгөөнтэй гэвэл зохино. Эмэгтэй хүн маш хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй. Өчүүхэн юманд баярладагтай зэрэгцээд өчүүхэн юманд гомдоно. Мэдрэмтгий гэсэн үг. Өөрөөр хэлбэл чи юу ч гэж хэлсэн, хийсэн тэр дотроос эмэгтэй хүн сөрөг мэдрэмжийг олохдоо л нэг олно. Түүнчлэн тэд эмзэгээс гадна асар их хатуужил гаргаж чадна. Чи эмэгтэй хүнийг хэзээ ч ойлгохгүй. Яагаад гэвэл тэд эмэгтэй хүн. Байгалиасаа тэд эр хүнд ойлгогдохгүйгээр заяагдсан байдаг юм. Гэхдээ тэрний хажуугаар бас эмэгтэй хүн эр хүнийг мэддэг гэж боддог нь бас эндүүрэл. Эрчүүд тийм ч энгийн эсвэл амархан амьтад биш. Тэгэхээр эсрэг хүйстнүүд бие биенээ мэддэг гэж бодохоосоо илүүтэй бие биенээ зүгээр л хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй хандахад болно. Бусад зүйлсийг нь эзэн биед нь үлдээх нь зөв.

    Бас нэг зүйл: Эр ч бай, эм ч бай сайтар ярилцах ёстой. Өөрийгөө ойлгуулж чаддаг байх ёстой. Гэхдээ хууран мэхлэ гэж байгаа юм биш. Таалагдахгүй байгаа зүйлээ эвтэйхэн илэрхийлэх, хэрэв таалагдсан зүйл байгаа бол үг харамлахгүйгээр хэлэх, өөрөөр хэлбэл өөрийгөө ойлгуулах, цаадах чинь ойлгохгүй байсан ч чиний чармайлтыг хүндэтгэнэ, ядаж л зах зухаас чинь эерэг талаас нь ойлгож хүлээж авах гэж оролдох болно.

    Чи эр хүн учраас санаачлагыг гартаа авах ёстой. Тэгж чадахгүй бол чи эр хүн биш. Яагаад гэвэл хэрэв чи тийм байхгүй бол чиний хэрэг тэдэнд байхгүй. Чи тэдний дутууг нөхөж байх ёстой болохоос ижилхэн ааш гаргаж болохгүй. Хэрэв эмэгтэй хүн галзуу ааш гаргаж байгаа бол тэр нь ихэвчлэн эрэгтэй хүнд хандсан галзуурал байдаг. Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ галзуурдаггүй. Хэрэв шалтгаангүй галзуурсан эсвэл эмэгтэй хүнд галзуурсан бол тэр нь эр хүнээс болсон гэсэн үг.

Хариулт үлдээх