"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ." 
- Б.Ринчен

    • 16
    2021-11-13T23:59:29+08:00

    Зорилго бол хүрэх цэг. Алхаж байгаа бол очих газар таны зорилго. Зорилго ойрын болон холын гэж байна. Ойрын зорилго бол өнөө маргаашийн төлөвлөгөө, холын зорилго бол хэдэн жил эсвэл магадгүй хэдэн арван жилийн төлөвлөгөө. Хүн зорилгогүй бол амьдрал нь утгагүй болно. Ялангуяа залуу хүн зорилготой байвал дээр. Гэхдээ хүн холын зорилго тавиад түүнийхээ төлөө зүтгэж байхдаа эргэн тойрондоо болж байгаа үйл явдлыг анзаарахгүй өнгөрч болохгүй. Өөрөөр хэлбэл зорилгодоо хүрч байж л аз жаргалтай болох, бусад үед уур бухимдалтай явж болохгүй. Тухайн зүйл рүүгээ зорьж байхдаа ч хүн аз жаргалтай байх хэрэгтэй. Яагаад гэвэл амьдрал зорилгодоо хүрснээр эхэлдэггүй харин зорилгодоо хүрэхээр тэмцэж буй тэр үйл явцыг амьдрал гэнэ. Аз жаргалыг мэдрэхгүйгээр хамаг залуу насаа өнгөрөөж болохгүй гэсэн үг л дээ. Зорилгоо зөв тодорхойлсон бол тэрэндээ үнэнч бөгөөд тууштай байх хэрэгтэй. Дундаас нь шантарч хаяад өөр нэг зорилго өвөртлөөд яваад байвал алинд нь ч хүрэхгүй. Дээр нь хийж буй ажилдаа үнэн сэтгэлээсээ дуртай байх ёстой.

    Эцэст нь мөнгө бол зорилго биш учраас зөвхөн мөнгө харж гаргасан шийдвэр үргэлж бүтэлгүйтнэ. Мөнгө хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөдөг зүйл. Тийм болохоор мөнгийг тэргүүнд тавьсанаар тэр таныг ховсдож зорилгыг тань бүдгэрүүлнэ. Шунал бол хараал идсэн зүйл. Зорилготой бол хэзээ ч мөнгө бүү бод. Тэгэхгүй бол өвчин хурааж зовж олсон хамаг мөнгөөрөө тэрийгээ эмчлэх хэрэг гарна. Үүрэг даалгавар авсан бол сэтгэл тавиад чанартай гүйцэтгэ, нэр хүнд олж ав, танигд, эелдэг бай. Тэгвэл тэр чинь хүссэн хүсээгүй мөнгө болж чамд очно. Мөнгө өөрөө л хүрээд ирнэ. Магадгүй бүр санаж байснаас  илүү их мөнгө орж ирнэ.

      • 0
      2022-09-19T22:40:01+08:00

      Тийм. Аз жаргал бол зорилгодоо хүрсний дараа ирдэг зүйл биш, харин зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэж буй тэр цаг хугацаа аз жаргал. Дангаасүрэнгийн Энхбатын хэлснээр дуртай зүйлээ хийх нь аз жаргал юм. Дуртай зүйлээ хийснээр та тууштай, уйгагүй байна биз дээ? Тэгснээр та зорилгодоо хүрэх нь гарцаагүй юм.

    • 3
    2023-09-25T20:41:58+08:00

    Миний дотор арай ядан багтаж байгаа,хүрэхийг хүсэвч, дэндүү хол санагдах ,тэртээх алсад сүүмэлзэн харагдах тэр нэгэн оч.

    • 0
    2022-05-27T22:14:41+08:00

    Зорилго тавих гэдэг бол тоглоом биш. Зорилго тавьсан бол тэрэндээ заавал хүрэх ёстой. Ямар ч үнээр хамаагүй гэвэл огт хэтрүүлэг болохгүй. Зорилгоо гүйцээхдээ итгэлгүй байсан бол анхнаасаа зорилго тавих ёсгүй. Зорилгоосоо буцах бол маш буруу зан араншин, өөрийгөө болон өрөөлийг хорлож буй хэрэг. Хүн зорилгынхоо барьцаанд орчихдог бөгөөд тэрнээсээ гарч чаддаггүй. Зорилгодоо хүрэх эсвэл сүйрэх гэсэн хоёр сонголтын өмнө ирнэ. Тийм учраас зорилго тавихаасаа өмнө сайтар төлөвлөх, бүтэлгүйтлийг тооцон B болон C хувилбартай байх хэрэгтэй.

Хариулт үлдээх